Тамхийг тусгай лангуугаар худалдаалахаар болжээ
Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа. Журмаар худалдааны байгууллагын кассны дэргэд зарагддаг байсан тамхийг тусгай лангуугаар худалдаалж байхаар болжээ. Мөн баяр ёслол, соёл урлагийн тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байгаа газарт тамхи худалдаалахыг бүр мөсөн хориглосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ