Оклахомагийн иргэдэд туслахаа амлав
АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама торнадо хар шуурганд өртсөн иргэдтэй уулзаж туслалцаа үзүүлэхээ амласан байна. Тэрбээр аврах ажиллагаа, сэргээн босгох ажилд оролцсон иргэдэд гүн талархал илэрхийллээ. Мөн гэр бүл, үр хүүхэд нь амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ.
Төрийн тэргүүн “Би та бүхэнтэй алхам тутамд тань хамт байх болно гэдэгт итгэлтэй байхыг хүсч байна” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ