Жендэр мэдрэмжтэй удирдлага болох сургалт болж байна

img

Сүүлийн хэдэн жил дэлхий даяар жендерийн асуудлыг талаар нухацтай ярих болсон. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороотой хамтран өнөөдөр “Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалтын зохион байгуулж байна. Уг сургалт яг одоо Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд болж байгаа бөгөөд сургалтад ЖҮХ-ны 20 гаруй гишүүн, ЖҮХ, ХЭҮК-ын Ажлын албаны дарга, ажилтнууд оролцож байгаа аж.

Мөн энэ үеэр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан профессор Херта Даублер Гмелин оролцож “Жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого ба шийдвэр гаргагчдын анхаарах асуудал”, “Жендэр мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх төрийн байгууллагын бүтэц, хүний нөөцийн чадавх” зэрэг сэдвүүдээр лекц унших юм байна

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ