Х.Болорчулуун: “Петрочайна дачин тамсаг” ХХК-ний монгол ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй

img

Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн ажилчид ажил хаясан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Х.Болорчулуун гишүүн “Би Дорнод аймгаас сонгогдсон гишүүн. Тиймээс “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн монгол ажилчид цалин хөлсний асуудлаар надад гомдол санал тавьсан. Тус компанийн монгол ажилчид 350-400 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгсэн хэрнээ 40 хоног ажиллаад 10 хоног амардаг. Уг нь энэ компани 2012  онд 410  мянган тонн газрын тос гаргасан. Ашигтай ажиллаж байгаа гэсэн үг. Тиймээс монгол ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй. Энэ асуудал дээр төр засаг анхааран ажиллах ёстой. Учир нь тус компанид 1061 хятад ажилчин 600 гаруй монгол ажилчид ажилладаг. Тэгсэн хэрнээ дахин 1396 хятад ажилчин нэмж авахаар болж байгаа гэсэн. Гэвч хятад ажилчдын цалин нууц байдаг юм билээ” гэв. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii:
Muuhai aztai zaluu tee ene bolorchuluun.Oligtoich yarij chadahgui.Er ni ene dornodoos garch bgaa yumnuud neg oligtoi yum algaa.Altangerel...Shinbayr geed.....
2013-05-28
мүлб:
Я Содбаатар гэдэг далий наадхийн чинь ард бгаа
2013-05-27
Zhochin:
Davarsan hiataduudad daruulga heregtei bh.
2013-05-27
zochin:
Bolorchuluun gdg nohor mongolchuudiig hyatadin esreg turhurch baigaa bololtoi.
2013-05-27