
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа ээлжит тойм мэдээллээ өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.Тэрээр мэдээллийнхээ эхэнд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах гэж байна гэсэн мэдээллийн талаар хийсэн тайлбартаа “Ерөнхийлөгчийн 2005, 2009 оны сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байжээ.
Чуулганыг түр завсарлуулах асуудлыг УИХ-ын даргын захирамжаар шийдвэрлэдэг. Энэ удаагийн сонгуультай холбогдуулан чуулганыг түр завсарлуулах асуудлын талаар одоохондоо яригдаагүй байна. Ирэх долоо хоногоос шийдэх байх” гэдгийг хэллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ