17 тэрбумын тендерийн хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

img

  УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим мэдээллийг шалгуулахаар өнгөрсөн сард АТГ болон Хууль зүйн сайдад хандсан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ачиж зөөвөрлөх хяналтын бүсийн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын компани шалгарсан нь хууль зөрчсөн эсэх, үүнд ямар албан тушаалтнууд холбогдсон болохыг шалгуулахаар АТГ-т, хоёр Уянгын бичиг баримтыг санаатай сольсон УБЕГ-ын ажилтнуудын асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан бичиг илгээсэн юм. Энэхүү албан бичгийн хариуг МАН-ын бүлэгт ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа. АТГ “Эрдэнэс Тавантолгой“ ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэлийн бичиг баримттай холбоотой асуудлыг Улсын мөрдөн байцаар газар шалгаж байгаа бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх болно гэсэн хариу өгчээ. Дээрх хоёр албан бичгээс үзэхэд МАН-ын бүлэг үндэслэлтэй асуудал тавьж байсан нь харагдаж байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар ямар байр суурьт хүрснээ танилцууллаа. МАН-ын бүлэг Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 10-наас 24 хүртэл түр завсарлуулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөл гаргажээ. Харин МАН-ын бүлэг хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж буй хуулийн төсөл олон учраас УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр сайд С.Эрдэнэ  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийхтэй холбогдуулан МАН-ын бүлгийн гишүүдэд тодруулж асуух зүйл олон байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй мөртлөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг сайдаас асуух аж. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар холбогдох хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл сонсох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Altanhuyagiin hamaatan tendert orolcoj,yalj bolohgui gesen huuly baihgui
2013-05-28
сони:
УЛСЫН ИХ ХУРАЛ ДЭЭР ХАМГИЙН ИХ ШУДРАГА ЁС ЯРЬСАН ХҮНИЙ АРД АРЬСАА УЛС ТӨРИЙН АРГААР ХАМГААЛАХ гэсэн явцуу эрх ашиг нуугдсан байдаг. Яагаад ажил нь эхлээгүй байгаа Ерөнхий сайдыг ач холбогдолгүй зүйлээр боорлоод байгаагийн үндсэн шалтгаан бол НАХЯ-нд Тагнуулын газар ажиллаж байхдаа уул уурхайн нууц нарийн мэдээллийг амин хувьдаа хууль бусаар хувилан авч, төсвийн болон ЗХУ-ын тусламжаар хийгдсэн хайгуулын материалыг ашиглаж өөрөөр хэлбэл хувьдаа завшиж, хууль бусаар баяжиж, улсын хил дээрх болон бусад ашигтай байршилд байгаа стратегийн ордын бассейнд байдаг ордуудыг МАН-ын авилгачидтай хуйвалдан авч баяжин, давуу нөхцлөөр тээврийн баг зардлаар улсаасаа хямдхан борлуулж мөнгөжсөн НЯМТАЙШИРЫН хүү яагаад ингээд байна гэвэл НАРИЙНСУХАЙТ-МАК зэрэг хил дээрх ордууд ТАВАНТОЛГОЙН БОЛОН СТРАТЕГИЙН зарим ордын бассейнд багтаж байгааг буцааж оруулах шийдвэр энэ засаг гаргаж эхэлсэнтэй 1 дүгээрт холбогдож байна. 2 дугаарт Хил дээрх нүүрсний ордыг дотоодын үнээс хамаагүй багаар Хятадад борлуулж байгааг болиулах үүднээс Засгийн газар МАК компанийн жилд оруулж ирдэг 5000 хятад ажилчны тоог 6 дахин багасгах шийдвэр гарснаар Төрийн өмчит Тавантолгой зэрэг нүүрсний компаниудын борлуулах хэмжээ ба үнэ дээрдсэн арга хэмжээ боллоо. Ингэснээр Нямтайширын кармаанд ордог мөнгө ТӨРИЙН ХАЛААСАНД ОРЖ эхэллээ. Яг ийм зүйлд ХҮҮ НЬ ОГЦРУУЛАХ, ШАЛГАХ , АТГ ӨГӨХ УЛС ТӨР ХийЖ байгааг монголчууд ойлгоорой. Ийм бузар зүйлд орооцолдсноор ӨӨРИЙГӨӨ БООМИЛОХ ОЛС БЭЛТГЭЖ БАЙГААГАА ЭНЭ ЗАЛУУ ХҮҮ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Энэ асуудал шалгагдаад өнгөрнө. Дараа нь өөрсдийнх нь асууудлыг босгож ирэхэд ямар их олон түмний дургүйцлийг өөр дээрээ татахыг мэдэхгүй л байна даа. МОНГОЛ УЛС УРАГШ АХИХ УУ, БАЙРАНД ДЭЭРЭЭ ЭРГЭЦЭЭД МУУ Л БАЙВАЛ САЙН ГЭСЭН МАН-ЫН ХОРЛОЛД БАЙГААД БАЙХ УУ ГЭДЭГТ ЦЭГ ТАВИХ ЦАГ ХАА ХААНАА БИЙ БОЛООД БАЙНА. 1996-2000 ОН ЯМАР ИХ ХОРЛОЛТОЙ БАЙСНЫГ АН-ХАН ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД САЙН САНААЧ. Тэр 5 толгойн тендер гээчийг хүчингүй болгосон гээ биздээ. ДЭНЗЭН ГЭЭД ХОЛБОГДООД БАЙГАА ХАР ПЯЗДУУ АН-ЫН НЭРИЙГ БОДОЖ ЗАЙЛААД НЭРЭЭ ТАТААД ГАР Л ДАА. ЕРӨНХИЙ САЙД ТЭГВЭЛ ЗАВААРСАН ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛНО ГЭЭД ГҮРИЙГЭЭД БАЙХ ШИГ БАЙНА. ЮУТАЙЧ ЭНЭ НУСААКАА ЗАЙЛУУЛ. АН-ЫН ГИШҮҮД БИД ХАТУУ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХАРИН ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙДААР ДАХИЖ ОРОЛДОХГҮЙ ШҮҮ.
2013-05-28
tuul:
Hvve Batvvl e heden yadrsan ulsiin gazarig huraaj tsutsalj bhaar ene hvvhdin parkid bariad baigaa msc, bodiin baishinguudg nuraaj gazriig ni ard tvmend ni ugchuuch ter Anujin gedeg hvvheni zahialgat nebtrvvleg yu be estoi bugs ulaachila
2013-05-27
Горьдох хэрэггүй:
Энэ хамаагүй ээ. Прокурор эрүү үүсгэх боломжгүй гэж хариу өгөөд л дуусаа. АН_ ба дээр нь Элбэгээ байгаа цагт шүүх, цагдаа, прокурорт итгэх хэрэггүй. Хууль бол тэдний хувьд зүгээр л цаасэн дээр бичсэн үлгэр
2013-05-27
hana:
Alban tootiig iimerhuu toloblodog gene ee Alban bichigiin soyol ch alga boljee
2013-05-27
Горьдох хэрэггүй:
Энэ хамаагүй ээ. Прокурор эрүү үүсгэх боломжгүй гэж хариу өгөөд л дуусаа. АН_ ба дээр нь Элбэгээ байгаа цагт шүүх, цагдаа, прокурорт итгэх хэрэггүй. Хууль бол тэдний хувьд зүгээр л цаасэн дээр бичсэн үлгэр
TSG1:
Ene asuudal Erunhiilugchiin songuulias naana shiidegdehgui l bolov uu
2013-05-27
зочин:
Энэ тендерийг мэдээж аль нэг компани авах л байсан биз. тэгэхдаа МАН - н нөхөдийн компаниуд дандаа иймэрхүү тендерийг буруу аргаар аваад сурчихаад өөрсөд шигээ л луйвараар авчихсан байж магадгүй гэж л хардаад бгаа ухаантай юм байхдаа.
2013-05-27
Undral:
Захиалгаар хүн алах нэвтрүүлэг ба Алуурчин Анужин болон Баатар Захиалгаар хүн яааж доош хийж болдгийг бид саяхан “ 100 Чухал Сэдэв” гэдэг нэвтрүүлэг жинхэн харууллаа.Мон -Уран, Бодь групп,МCS гэсэн томоохон компаниуд овоо хэдэн төгрөг Анужин Баатар хоёрт төлж инээд хүрмээр нэвтрүүлэг хийлээ.Энэ хоёр алуурчин дээр хүн ангаах тангараг өргөсөн эмч хүн хамсаатнаар нэмэгдлээ.Саарал толгойтой энэ эмч хүн яаж асуултаар ороож, хүнээр бөгсөө арчихыг Анужингаас сайн сурсан бололтой.Эмч хүн ийм доошоо орох гэж.Ер нь энэ Анужин гэдэг хүүхэн худлаа ярихаа болиосой.Захиалагчаасаа мөнгө авдгүй гэж энэ тэнд ярьж явдаг юм билээ.Тэгвэл хоосон бие ээ юугаар чимээд байна аа.Тэр GUCCI,LV гэх мэт брэндүүд хэн авч өгөөд байна аа? Нулимаад хаясан нөхөр нь лав өгөөгүй байхдаа.Баатарт тийм хоншоор байхгүй.Тэгэхлээр захиалгаар хүн муулах нэг бол Баттулга өгөөмөр зан гаргаж гоёдог юм болов уу? Ямар ч гэсэн худлаа нүүрээ авч хая Анужин .
2013-05-27
Zochin:
Dorligjav ni daraad engerne biz dee
2013-05-27
ene ch ortoi l yum shig bgaam daaa:
ene ch ortoi yum yariad bkh shig bna lee dee
2013-05-27
ардч:
Прокурорууд шударга ажиллаж байгаа эсэхийг одоо харах ирлээ.Дорлигжав Намын нөхөр, нутгийн андаа шалгах болов уу? яах бол?
2013-05-27
шударга иргэн:
хууль хэний талд ажиллаж байгаа нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална. хүлээж л байя.
2013-05-27