Г.Уянга, А.Баатархуяг нарыг шүүж байна
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарын гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхэд яг одоо хаалттай хэлэлцэж байна.
Тэднийг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110.1, 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ