Манай улс “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэнэ

img

НҮБ-ын Ногоон хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Улс “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг ирэх сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Монголд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ удаад Монголд тэмдэглэхээр болсон тухайд БОНХ-ийн сайд С.Оюун “Монгол Улс НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөө түншлэлд нэгдэн орж байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн дарга Улаанбаатарт дээрх өдрүүдэд хүрэлцэн ирэх юм. Байгаль орчны өдрийн хүрээнд хүүхдийн аялал, бүх нийтийн марафон гүйлт, үндэсний чуулга уулзалт зэрэг олон нийтийн арга хэмжээнээс гадна Монголын анхны салхин цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авна. Шинэчлэлийн Засгийн газар анх удаа байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн яамыг бодлогын чиг үүрэгтэй байхаар зохион байгуулсан ба мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарын өсөлтийг ногоон эдийн засгийн хөгжилтэй холбох концефцийг боловсруулан хэрэгжүүлж байгаа” гэв. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ