“Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид ажил хаялтаа түр зогсоолоо
Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавьж ажил хаяад байгаа.
Тэгвэл эдгээр ажилчид компанийн удирдлагуудтай маргааш хэлэлцээрийн ширээний ард суухаар болжээ. Ингэснээр тус компанийн ажилчид ажил хаялтаа түр зогсоолоо.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ