Chuhal.mn сайт Мисс Б.Гэрэлчулууны "НАНДИН" гэр бүлийн зургийн тун удахгүй олны хүртээл болгоно

img

  "Дэд ахлагч Номин" энэ нэрийг сонссон хэн бүхэн МҮОНТВ-ын "Тусгай салаа" хэмээх олон ангит киног эргэн санах биз. Яах аргагүй энэ дүрээрээ загвар өмсөгч, мисс Б.Гэрэлчулуун үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. “Гоёл-2006” наадмын Тусгай байрын шагналт загвар өмсөгч, “Хаврын гоёл-2009” наадмын шилдэг загвар өмсөгч , “Гоёл -2010” наадмын дэд байрын шагналт загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын шилдэг загвар мисс, жүжигчин гээд өмнөө олон гуншинтай Монголын авъяаслаг, сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр өдгөө хөөрхөн охины ээж болж, халуун дулаан гэр бүлийн нэг өмөг түшиг нь болж яваа.   Кинонд тоглосноосоо хойш нэлээд олон бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан мисс маань жирийн нэгэн бизнес эрхлэдэг Онон хэмээх залууг амьдралын ханиараа сонгон үрийн зулай үнэрлээд хэдхэн сарын нүүр үзэж байгаа.  Монголын сайхан охид бүсгүйчүүдийн үлгэр жишээ болсон түүний "Нандин" гэр бүлийг анх удаа Chuhal.mn сайт "Нандин" төслийнхээ хүрээнд уншигчдадаа хүргэхээр болж байгаагаа дуулгахад таатай байна. Мисс Гэрэлчулууны охин дөнгөж хоёрхон сартай бөгөөд ийнхүү манай сайт таньд анхлан танилцуулах гэж байна.   Манай "Нандин" төсөл бол монголд оюуны өмчийн эрхийг дэлгэрүүлж, оюуны өмчийн баталгаажуулсан зургийг олон нийтэд гаргадаг жишгийг анхлан түгээн дэлгэрүүлсэн бөгөөд энэхүү төслийн анхны зочноор  Жүжигчин Т.Бархүү, Одноо нарын бяцхан охин болох Сүндари "уригдан", олны танил аав, ээжийн ариун хайрын илрэл болсон хөөрхөн охиныг монголчууддаа танилцуулж байсан. Харин үүний үргэлжлэл болох “Ялдамхан Афродита” буюу Мисс Э.Бадамцэцэгийн нүцгэн зургийг мөн л оюуны өмчийн эрхтэйгээр хүргэж, гоо сайхныг мэдрүүлж байсан бол энэ удаа Мисс Б.Гэрэлчулууны шинэхэн гэр бүлийн халуун дулаан, хайр бялхсан сайхан гэрэл зургийг оюуны өмчтэйгээр та бүхэндээ хүргэх гэж байна.   Ц.ЗАЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SARAA:
GER BULIIN ZURGIIN - YU YUM BOL? OCHIGDROOS HOISH L NEG IM OILGOMJGUI MEDEENII GARCHIG BGAAD BAIHIIN. ZASAH YUM BOLOW UU GESEN UGUI YUM AA!! ZA TEGEED ZURAG CH YUM U YU CH YUM ER NI YU CH BAISAN HEND HAMAATAI YUM BOL? TENEG YUM HIITSGEEH YUM DAA...
2013-05-28
hishgee:
teneg
2013-05-28
zochin:
iim khend chi kheregguy balai medee zurgiig tawiji baikhaa boli ene chini tanai saityn nuur tsaraig iltgene
2013-05-27