Замын цагдаагийн газрын хурлын танхимд
14.00 цагт Монголын сурагчдын холбоо, Замын цагдаагийн газар ”Инээмсэглэж буй Замын цагдаа” хөтөлбөрийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Уул уурхайн яаманд
11.00 цагт Францын Геологийн албаны дарга Жан Франсуа Рокки, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос үйл ажиллагааныхаа зорилго, сүүлийн хоёр жилийн ажлын амжилтын талаар сэтгүүлчдэд танилцуулна. Мөн энэ үеэр Бодибилдинг-Фитнессийн Холбооны УАШТ-тэй холбоотой асуудал, жилд хоёр удаа УАШТ зохиогддог талаар тайлбарлахаас гадна 2013 оны УАШТ, Ази, Дэлхийн АШТ-ний товыг танилцуулна. Хуралд Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга оролцоно.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт нэр бүхий мөрдөн байцаагч, прокурор болон компанийн захирлууд хамсаж барилгын салбарт луйвар хийсэн талаар хохирогч, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.30 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэвлэлийн бага зарлалаа.
12.00 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд болон “Гал үндэстэн” холбооноос ураны асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ