
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж байна. Хуралд улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн, хохирогчийн эцэг эх нар оролцож байна. Хэдийгээр хохирогч, шүүгдэгч нарын талаас өвөө, эмээ ах дүү нар нь ирсэн боловч хаалттай хэлэлцэж байгаа учраас оруулсангүй.
Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцсыг гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллахын тулд шатааж, улмаар булсан байжээ. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийг хөнөөгөөд дараа нь шатаасан гэдэг нь батлагдсан байна.
Тэд мөрдөн байцаалтын явцад “Машинтай болж, гудамжаар зугаалахын тулд уг эмэгтэйд халдсан. Тэгээд боомилж, ухаан алдуулах зорилготой байсан ч нас барсан болохоор нь ул мөрөө балласан” гэсэн мэдүүлгийг өгч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ