Зайсангийн төмөр гүүрийг нураах тул шугам сүлжээгээ шилжүүлэхийг анхааруулав

img

  Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөрбетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг энэ сарын 31-нээс ирэх долдугаар сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн аж. Иймд тус гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд энэ сарын 31-нээс өмнө чөлөөлж зайлуулахыг мэдэгдэж байна. Энэ сарын 31-нд гүүрийг буулгаж эхлэх тул шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан аливаа эвдрэл гэмтлийг манай байгууллага хариуцахгүй болохыг Нийслэлийн авто замын газраас мэдэгдлээ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ