
Рамзан Кадыров Оросын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сонин хэвлэлийн редакторуудтай Грозныйд уулзахдаа Цагаан ордны бодлогыг дэмждэггүй талаараа илэн далангүй хэлсэн байна. Тэрбээр Бостоны алан хядлага үйлдсэн этгээдтэй холбоотой хэмээн байцаагдаж байгаад буудуулсан Тодашевын тухай “Залууг зүгээл алчих юм. Бид түүний эцгийг мэдэх юм. Тэр Грозныйн захиргаанд ажилладаг. Тэр надад хүүтэйгээ утсаар ярьсан. Хүү нь эргэж ирэх хүсэлтэй байгаа хэмээн ярьж байсан. Даанч хүүг нь алчихлаа” гэжээ. Тодашев АНУ-аас ирэх гэж байсан шалтгаан нь Бостоны алан хядлагаас болоод чеченьчүүдийг хавчин хяхах болсонтой холбоотой аж.
Кадыров “Би Цагаан ордны бодлогын эсрэг хүн. Энэ сайн хэрэг биш гэдгийг мэднэ. Америк өөрсдийнх эсрэг хүмүүсийг мөрдөн мөшгөдөг шүү дээ. Гэхдээ би тэднээс айхгүй байна. Би зөвхөн дээд тэнгэрээс айдаг. Америкт болж байгаа явдлыг хэтэрхий сүр бадрааж мэдээлэх юм. Бусад оронд алж хядаж байхад тэгтлээ сүржигнэдэггүй. Америк муу муухай юм хийж байхад бүгд л дуугүй байдаг” гэжээ.
Царнаевынхан АНУ-ын иргэн байсан. Америкийн ямар ч иргэн хаана ч ийм хэрэг үйлдэх боломжтой. Би тэднийг судалсан. Тэд ийм юм хийж чадах хүмүүс. Тэднийг баривчилж шүүхийн өмнө суулгах хэрэгтэй байсан. Америкийн тусгайгийнхан ажлаа хийж чаддаггүй” хэмээжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ