Архангай аймаг “face” аймаг боллоо

img

Өнгөрөгч ням гаригт Арын сайхан хангай нутгийн цахим гэр бүлийн гишүүдийн хамтран ажиллах нөхцөл, боломжийг бодитоор бий болгох, сайн туршлагыг хуваалцаж, медиа боловсролыг өргөжүүлэх зорилготой “www.arkhangai.mn” групп 1000 гишүүнийхээ анхдугаар чөлөөт уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Архангайн Хүүхэд Залуучуудын Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Төв ТББ, “Шинэ үе” Архангай аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Оюу-Хангай мэдээллийн төв, “Хүмүүн фильм” Уран бүтээлийн нэгдэл, www.arkhangai.mn сайт, цахим гэр бүлийн “Архангайхан” клуб хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд аймгаасаа төрөн гарсан салбартаа тэргүүлэгч залуучууд болон оюутан дүү нартайгаа уулзаж, халуун яриа өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүлсэн байна. Архангай аймгийн www.facebook.com/group/www.arkhangai.mn группын залуус нэгэн хүсэл эрмэлзэл зорилго дор 1000-уулаа нэгдэж чадсаны баяр буюу “АРХАНГАЙХАН КЛУБ 1000” анхны чөлөөт уулзалтанд Монгол улсын шинэ Заан Ч.Санжаадамба, Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С. Батзаяа, ТВ Коктейль хамтлагийн уран бүтээлч Э.Цолмонбаяр, АБУКА мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б. Мөнхзул,  Архангай аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн төвийн тэргүүн Минжүүр, Инээмсэглэл ФМ99,3-ийн захирал Ө.Ихбаяр нар болон “Sprite” лигт аймгаа төлөөлөн оролцож байгаа “Архангай аймаг” сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олон хотод сурж буй аймгийн оюутан залуус оролцож нэгэн үдшийг нэгэн хүсэл зорилго дор нэгтгэж чадлаа. Өдөрлөгийн үеэр аймагт байгаа аав, ээж, дотны хүндээ захидал бичиж, хөгжим тоглон, body art хийлгэж, дуртай кино, дуу, программаа татаж авч, аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнтэй танилцаж, хамтлаг дуучдын дууг сонсон чөлөөт байдлаар хөгжилдэн цэнгэсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yeshimo:
shn aimag shv tank tariatnxn l xvlsish d kk
2012-02-15
танкийг архангайхан хүлээхүй хөвсгөлийнхөн манай нутагт хүлсэн юмдаа
2011-12-22
Òàíê õ¿ëýâ ãýõã¿é ë áîë ÿàìàà
2011-11-15
танкийг архангайхан хүлээхүй хөвсгөлийнхөн манай нутагт хүлсэн юмдаа