Сансарын нүхэн гарцны дэргэдэх зам цөмөрчээ
Өчигдрийн орсон усархаг борооны улмаас Сансарын нүхэн гарцан дээгүүрх авто зам доошоо цөмөрчээ. Тодруулбал, Сансрын нүхэн гарцны баруун хойд хэсэгт автозамын 4мкв талбай тэр чигтээ доошоо суулт өгч, ан цав үүсчээ. Мөн хана туургаас ус нэвчих болсон байна. . Уг нь тус автозам, нүхэн гарцыг “Хотын зам” компани улсын төсвийн 1.321 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж, “хугацаанаас нь өмнө ашиглалтанд орууллаа” хэмээн сайрхаж байсан. Гэвч нөгөө зам нь хагас жил болоогүй байхад чанараа таниуллаа. Энэ асуудлаар “Хотын зам” компанитай холбогдоход “Энд мэдээлэл өгөх хүн байхгүй байна. Д.Нанзаддорж захиралтай хамт манай инженер удирдлагууд Сансарын тунел руу явсан. Өөр мэдээлэл өгөхгүй” гэв. . Харин Нийслэлийн автозамын газрынхан “Бид энэ асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. “Хотын зам” компанийхан дахин засварлах байх. Дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн журмаар өгнө” гэлээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ