МУГЖ Ц.Түвшинтөгс: Наадмаар 2222 уртын дууч зэрэг дуулна

img

Ирэх долдугаар сарын 6-нд 2222 уртын дуучыг зэрэг дуулах аж. Тодруулбал, Улаанбаатар чуулга “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг үнэгүй сургалтад хамруулж, нэгдсэн тайлан тоглолт хийхээр болсон байна.

Энэ талаар Улаанбаатар” чуулгын дарга, МУГЖ Ц.Түвшинтөгсөөс тодруулахад “Өнөө үед Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Иймд манай  чуулгаас Монголд анхны төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг сургалтанд хамруулж байна. Сургалтаар уртын дууны гарал үүсэл, нутаг нутгийн аялгууны онцлог, тархац, шүлгийн болон ая эгшигийн төрөл зүйл, түүхэн хөгжил, дуулах арга барил, уртын дууг уламжлуулж ирсэн түүхэн уламжлал, орчин үед зааж сургах арга барилд суралцах юм.Тодруулбал, хөтөлбөрт хамрагдсан суралцагчид монгол уртын дууны дуулах арга зүй, түүхэн хөгжил, аялгуунуудын харилцан хамаарал, төрөл зүйлийн талаар мэдлэг эзэмшиж 1-6 уртын дууг дуулж сурна. Мөн шагай, сурын уухай, уртын дууны уухай сурах, эрэгтэй сонсогчид бөх, хурдан морины цол дуудах чадвар эзэмшүүлж байгаа. Манай суралцагчид амжилттай суралцаж байгаа. Манай төслийн зөвлөхөөр Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, зохион байгуулагчаар Уртын дууны холбооны гүйцэтгэх захирал МУСТА Л.Баяр-Эрдэнэ нар ажиллаж байна. Багш нарын хувьд СУИС-ийн хүндэт профессор МУГБ Ц.Дэлгэр, МУГЖ Г.Хонгорзул, ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА Б.Батмэнд, УБЧ-ын уртын дуучин, СУИС-н уртын дууны багш, СТА Б.Батболд нарын энэ цагийн уртын дуучдын төлөөлөл болсон чадварлаг дуучид хичээл зааж байна. Сургалт ямар ч үнэ төлбөргүй. Өнөөдрийн байдлаар энэ сургалтанд 400 гаруй хүн хамрагдаад байна” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав яы р, магистр, доктор философии, доктор наук). Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-05-28