
Монголд эмэгтэй бөхийн холбоо байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж байна. Тус холбоог байгуулагдсан цагаас хойш олон янзын байр суурьтай хүмүүс санаа бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Харин ихэнх хүмүүс эрийн гурван наадмын утгыг алдагдуулах нь, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв соёлыг сүйрүүлэх нь хэмээн уурлаж, ундууцаж байгаа юм.
Харин энэ асуудлыг даян аварга А.Сүхбат нааштай хүлээж авсан гэнэ. Тэрбээр эмэгтэй бөхийн холбоог санаачлагч, зохиолч М.Тогмидод тус холбоог байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн сурагтай.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ