Бааварын шүүх хурал маргааш болно

img

“Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарт холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд буюу  маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд болох ажээ. Уг хэргийг  шүүх  хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч  түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө  хорих ангийн камер дотор галд  өртөн түлэгдэж, дуулиан дэгдээсэн билээ.

Баавар болон түүний  ар гэрийнхний хувьд  гал гарах үед хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй, мөн  камерын бичлэг байхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлж, хэрэгт дахин шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан ч энэ асуудал тэгсгээд намжсан.

Харин биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр сар гаруй эмчлүүлсний дүнд сайжирч  энэ сарын 9-нд  эмнэлгээс гарсан юм.

Дашрамд дуулгахад, Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xxxx:
WHO CARES?
2013-05-29
munkhorgil:
Zvgerde andaa chamaig gesen olon khvn bga shv tiim bolkhoor ukhaantai baigaarai er khvn aldaal biz akhij kharin biti aldaarsi zaluu mini amjilt
2013-05-28
sain zaluu saikhanch zaluu andaa bitgii buuj uguuree chamaig gesen olon khvn bga shv itgeeree akhij aldaj bolokhgvi shv za zaluu mini goe baigaarai:
Munkhorgil
2013-05-28
Huuli.ch:
/5-7/+5=10 jil Yariad zaaldaad 6 jil .
2013-05-28