“Замын цагдаагийн инээмсэглэл” хөтөлбөр хэрэгжинэ

img

  Замын цагдаагийн газараас Монголын сурагчдын холбоотой хамтран энэ сарын 30-ны өдрөөс эхлэн “ Замын цагдаагийн инээмсэглэл” хөтөлбөрийг 14 хоногийн хугацаатайгаар нийслэлийн хэмжээнд зохион байгууланх гэж байна. Уг ажлын хүрээнд Замын цагдаагийн алба хаагчид 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцогч нарт инээмсэглэлээр бэлэг барьж үйлчилэхээс гадна энэ хөтөлбөрийг дэмжиж буй замын хөдөлгөөнд оролцогч нарт SMILE –ийг тээврийн хэрэгсэл дээр нааж дэмжсэн гарын үсэг зуруулна. “Замын цагдаагийн инээмсэглэл “ аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй эцэг эхчүүдэд хүүхдээр дамжуулан 30.000 захидлыг Замын хөдөлгөөнд оролцож байгаа эцэг эхчүүдэд хүргэх юм. Энэхүү захидлаар хүүхдийн хүсэл мөрөөдлийг томчуудад ойлгуулах, замын хөдөлгөөнд оролцогчдын бие биенээ хүндэтгэхийг уриалах, соёлтой харилцааг бий болгох зэрэг тэдэнд хандсан үгийг хүргэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ