
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын урилгаар БНСУ-ын Канвон мужийн Вонжу хотын төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийхээр иржээ. Өнөөдөр төлөөлөгчдийг дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Захиргаа нийгмийн халамжийн хорооны гишүүн, Үйлдвэрлэл, эдийн засгийн хорооны гишүүн, Эдийн засгийн хэлтсийн дарга нар багтсан багтжээ.
Уулзалтын үеэр, “500 гаруй жилийн түүхтэй танай хоттой хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Вонжу хоттой харьцуулахад манай хот залуухан боловч сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт нэмэгдэж, нийгмийн хөгжил эрчимжсэн. Тиймээс Вонжу хотын эмнэлгийн тоног төхөөрөмжийг монголдоо, тэр дундаа Баянзүрх дүүрэгт ашиглах боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээн дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ онцолсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ