Гурав дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд төрөөс дэмжинэ

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, ”Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээлэл сонсох байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж, 11.30 цагт хуралдаан эхэллээ. С.Эрдэнэ сайд мэдээлэлд дурдагдсанаар, “Нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал төдийлөн өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн нь эмзэг хэсэгтхэрэглэсэн халамжийн зардлыг тухайн үеүүдэд бага зэрэг өсгөж харагдуулж байна. 2011 оны байдлаар ДНБ-д нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал 0,85 хувьтай байна. Энэ нь дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад харьцангуй бага хэмжээ. Нийгмийн халамжийн нэг хүнд ногдохд  хэмжээ сард доод тал нь 10000 дээд тал нь 103600 төгрөг байна. Тухайлбал, ахмад настан 103600, хагас бүтэн өнчин хүүхэд 56800, асран халамжлагч 68000, хүчирхийлэлд өртсөн иргэн 14950 төгрөг өгдөг аж. Түүнчлэн зорилтот бүлгийг зөв оновчтой тодорхойлох ажлын хүрээнд хүн амын өсөлтийг хангах, төрөлт, хүний хөгжлийг дэмжих бодлогыг халамжийн бодлогоос салгаж авч үзэх, халамжийг төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт шилжүүлэх, хүргэх асуудлыг шийдвэрлэх, зайлшгүй халамжлах зорилтот бүлгийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалыг монголын нөхцөлд тохируулан шинэчилж нэвтрүүлэх, өрхийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох шаардлагатай. Өрхийн мэдээллийн нэгдсэн санг бусад салбарууд халамжийн чиглэлийн бодлогодоо ашиглах, салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх зорилыг энд тавьж байгаа юм. Одоо нийгмийн халамжид зорилтот бүлгийг тодорхойлохдоо категорийн арга буюу хүн амын бүлгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэргээр тодорхойлж байгааг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргатай хослуулан хэрэглэх зорилтыг тавьж байна. Өрхийн амьжиргааны түвшний мэдээллийн санг үндэсний хэмжээнд ажиллуулж эрүүл мэнд боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарууд ядуурлыг бууруулах, өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү мэдээллийн санг ашиглах боломжийг бүрэн бүрдүүлэх шаардлагатай. Одоогоор 450 мянган өрхийн 1,6 сая иргэний мэдээллийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа ч энэ нь бүрэн хэмжээний мэдээлэл болж чадахгүй байна. Энэхүү мэдээллийг шинэчилж нийт өрхийн мэдээллийг цуглуулах зорилт тавьж байгаа. Ингэснээр мэдээллийн сангаас хамгийн ядуу, дундаж, чинээлэг хэсгүүд гэрийн хаяг, сум, хороогоороо тодорхой харагдах бодит мэдээллийн сангийн боломж бүрдэх юм. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг төрөлжүүлж мэргэжлийн болгох зорилтын хүрээнд одоо халамж, бэлэн мөнгөний үйлчилгээ давамгайлж байгаа асуудлыг хүний хөгжлийг дэмжсэн мэргэжлийн үйлчилгээгээр өөрчлөх шаардлагатай байна. Энэ хүрээнд юуны өмнө нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, олон улсын жишгээр ажиллуулах шаардлага зайлшгүй байна. Олон улсад 600 хүнд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд өнөөдрийн байдлаар 3000-8000 хүнд нэг нийгмийн ажилтан ногдож байгаа юм. Иймд нийгмийн хамгааллын ажилтны ачааллыг тооцох, гэр хороолол ядуурал ихтэй газруудад нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн үйлчилгээг цогцоор үзүүлэх нийгмийн үйлчилгээний төвүүдийг барьж ажилтнуудыг сургаж, үйлчилгээг иргэдэд хүргэх хүрээнд гэр бүлийн хөгжлийн төв, төрөлжсөн асрамж хөгжлийн үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн хөгжлийн төвийг аймаг бүрд шинээр байгуулж ашиглалтад оруулах нь зүйтэй байна. Өнөөдөр иргэд халамжид хамрагдахын тулд 4-5 байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулж 7-30 хоног хөөцөлдөж, 600-13500 төгрөг зарцуулж байгаа. Иймээс хүнд суртал, шат дамжлагыг багасгах үүднээс нэг байгууллагад 1-10 хоног зарцуулж 300-5000 төгрөгийн зардал гаргаж нийгийн халамж үйлчилгээнд хамруулах нь зорилтыг тавьж байна. Мөн өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг шинэчилж 2013 онд өрхийн судалгааг шинэ аргачлалын дагуу хийхээр ажиллаж байна.” гэлээ. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Одонтой ээжүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг хэзээ шийдэх болон өнгөрсөн жил иргэдэд олгож байсан 21000 төгрөгийг зорилтот бүлгүүдэд үргэлжлүүлэн олгох боломж байна уу гэдгийг тодруулсан. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Эдгээр ээжүүдийг дэмжих тал дээр яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэдгийг асуусан. Түүний асуултад С.Эрдэнэ сайд хариулахдаа, “Одонтой ээжүүдийг дэмжих асуудлыг яамны зүгээс судалж энэ тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүд, нөхөн үржихүй , хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр судалгаа хийгдэж дуусах шатандаа орж байна. Мөн Засгийн газрын түвшинд олон хүүхэдтэй ээжүүд болон хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурав дахь хүүхэд буюу гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина. Ялангуяа жирэмслэлт, амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, амин дэмийн нэмэгдэл олгох, 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох, түүн дотроо гурав дахь хүүхдийг төрүүлсэн тохиолдолд төрөөс дэмжих бодлогыг түлхүү барьж ажиллана. Өнөөдөр судалгаагаар нийт өрхийн 80 орчим хувь нь 1-2 хүүхэдтэй гэсэн үзүүлэлт байгаа. 21000 төгрөгийг иргэдэд олгосноор нийгмийн эдийн засгийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлэв гэдэг дээр судалгаа хийхэд эерэг үзүүлэлт харагдахгүй байгаа. Тийм учраас 21000 төгрөг олгох замаар ядуу хэсгийн амьжиргааг дэмжих үү, эсвэл ажлын байр бий болгох, хүмүүсийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд асуудлыг авч үзэх нь илүү оновчтой, үр дүнтэй байх уу гэдэг дээр яамны зүгээс судалгаа хийж байна. Харин түрүүчийн Засгийн газрын дутуу олгосон 21000 төгрөгийг энэ жил гүйцээж олгохоор улсын төсөвт мөнгө суулгасан” гэв. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь асуултдаа, “Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ямар шалтгаанаас өсөж байна вэ. Тэтгэврийн насны бүх иргэн тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа юу. Нэрийн дансны хуримтлалд шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгө байгаа гэдэгт итгэлтэй байж болох уу” гэлээ. “Өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн нарийн судалгаа хийгдээгүй байна. Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо хийх асуудлыг холбогдох яамдтай хамтран хийж гаргах бодолтой байгаа. Тэтгэврийн даатгалын санд өнөөдөр бодит мөнгөн хуримтлал бий болоогүй учраас одоогийн байдлаар энэ сангаас тэтгэвэр олгогдоогүй байна. Нөгөөтэйгүүр 60 оноос хойш төрсөн иргэд хуулиараа 2015 оноос тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт гарч эхэлнэ. Өнөөдөр тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгөн орлогоос тэтгэвэр тавигдаж байгаа бөгөөд энэ нь эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын зарчмаар явж байна. Яг үнэндээ Нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаа. Уул уурхай, ашигт малтмалаас олох мөнгөн орлого цаашдаа нэмэгдэж эдийн засгийн боломжтой үе тохиосон нөхцөлд нэрийн дансны мөнгөн хуримтлалыг яаралтай бүрдүүлэх, цаашлаад нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг хэлэх байна” гэсэн хариулт өглөө. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яриал байхын тэгээд хэзээ өгч эхлэх гээд байгаа хүмүүс юм болоо.
2013-06-22
зочин:
"0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох" - энэ маш зөв асуудал байна. Эхчүүд мөнгөгүй болохоороо эрт ажилдаа ордог. Үүнээс болж хүүхэд нь бие султай өвчлөмтгэй болдог шүү. Иймд ахиухан мөнгө өгөх хэрэгтэй.
2013-05-29
ganaaa:
hurdan tegeed heregjuulerei de sar iin tsalintai ni tentseh bval dr bnada neg ih hun bhgui bh da
2013-05-29
зочин:
3 дахь хүүхдээ төрүүлсэн эхэд авё байсан цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг ядаж 1 жилийн хугацаатай өгөх хэрэгтэй.
2013-05-29
saihan:
3aas deesh hvvhedtei ehchvvded turuus tetgeleg ugug heregtei shde .Manai orondl hvvhed tvrvvlsen ehchvvde uramshuuldaggui bolohos busad orond bol turuud bai zasgin gazar ni ter hvvhdiin hool hvns deer ni bas sar bolgon mungun tetgelegtei bdag shde
2013-05-28
Иргэн:
хүний намын дэвшүүлсэн болгоныг үгүйсгэж тэнэгтчихээд одоо өөрөө сайн болох гэж янз бүрийн юм ярихаа болимоор юм. Тэрбумтнуудын амьжиргааг үнэллээ гээд яах юм. дундчууд тодорлоо гээд яах юм. мөнгө нь багтаж ядсан юм шиг солиотой юм ярьж байдаг.
2013-05-28
lhamaa:
saidiin helsen bvhen saihan l medee bn manaih olon hvvhedtei zaluu bger bvl ene bvhen ni hurdan heregjeesei dee toriin mini svld orshoo
2013-05-28