
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарыг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан гэж анхан шатны шүүхээс үзлээ. Тиймээс Г.Уянгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуягт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Шүүгдэгчид давж заалдах гомдлоо нийслэлийн Шүүхэд гаргах аж.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110.1, 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ