Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

  "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00  цагт БНСУ-ын хөрөнгө оруулалттай, ашгийн бус гэх нэгэн төрийн бус байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэн О.Оюунжаргал мэдээлэл хийнэ. 11.30 цагт  “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагт   Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага болон эхний алхамуудын талаар ”Алтан хальс” холбооны гүйцэтгэх захирал болон гишүүд мэдээлэл хийнэ. Хангарьд ордны 14 давхарын хурлын Б зааланд 09.00 цагт  "Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд" сэдвээр өрнөх  нээлттэй хэлэлцүүлэг  эхэлнэ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс  оролцоно.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ