Бааварын шүүх хурал хаалттай болж байна

img

  "Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар,  Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэллээ.  Шүүх хурал 08.30 цагт эхэллээ. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм. Тодруулбал, тэднийг хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа. Шүүгдэгчдийн зүгээс хурлыг хаалттай хийх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан тул Шүүх хурал хаалттай болж, хэвлэл мэдээллийнхнийг оруулалгүйгээр эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yu bolsn be shuud.mn hurdan medeeleerei
2013-05-29
Izar:
izar_mn таны зарын хөтөч. Зараа үнэгүй өгөөрэй.
2013-05-29