Наадмын нээлтийг Д.Сосорбарам найруулна

img

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцсэн. Энэ жилийн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болжээ. Энэ жил Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудлыг байрлуулах, наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижлтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондын гаргах боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрыг шинээр байгуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа,  автомашины зогсоол,  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сур, шагайн харвааны талбайд тохижлтыг ажлыг шинээр хийх шаардалгатай болжээ. Сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Үүний тулд үзэгчдийн суудлыг шинээр хийж, зурхайг өргөсгөн, машины талбайн зогсоолыг засаж тохижуулах юм байна. Мөн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооноос танилцуулснаар энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас зохион байгуулалтыг сайжруулахаас гадна, гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй болжээ. Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэглэгдсэн наадмын үйл ажиллагаанд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүнийн 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах юм байна.

Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва наадмын зардлын төсвийг нэгтгэн гаргах, Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд очин биечлэн танилцах үүргийг салбар комиссын дарга нарт өглөө.  Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргаж байгаа эдгээр саналыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
kheleed yukeb
2013-05-31
batchaa:
arai ushuu hun mongold bdaggui yumuu so bol arai bishee
2013-05-30
zochin:
kheleed yukeb
зочин:
Ээ хөөрхий шувтарсан цагаан бумбандаа бууна гэж энэ байх даа.Савсаг со "Ард" кино театрыг хулгайлж баяжчихаад ханахгүй бас наадмын төсвөөс хумсална аа.Тэр урьд жилүүдэд С.Сүхбаатартай хамтарч нэг хачин юм найруулж л байсан.Энэ жил наадмын нээлт үзэлгүй өнжиж болох юм байна
2013-05-30
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-30
Айдаа сайхан даа. Миний монголын наадам:
Айдаа сайхан даа. Миний монголын наадам.
2013-05-30
наадамч:
Ийм навсайсан цэнгэлдэхэд Спилберг найруулсан ч олигтой юм болохгүй ш дээ.
2013-05-30