Улаанбаатарт цас орно 2 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр шөнөдөө говиор 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлэрхэг, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хэнтэйн уулсаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голуудын саваар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн, өдөртөө Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна Говийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ