
Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж зарим асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар Хөрөнгө гаргах тухай, Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл, Финландын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийх айлчлалын тухай, тогтоолд өөрчлөлт оруулах, зөвшөөрөл олгох тухай, Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууц хувьчлах тухай, Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай,Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тухай хуулийн төсөл, ”Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Тэрүүн шадар сайд Н.Алтанхуяг Нууц асуудал хэлэлцүүлэхээр оруулж байгаа бол ЭБЭХ-ий сайд Д.Зоригт мөн л нууц асуудал хэлэлцүүлэхээр оруулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ