Татвар төлөгчдийн өдөрлөг сумдад очив

img

Татварын өр барагдуулах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн ТХҮТ, ТХШТ-ын 9 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг тус аймгийнхаа Баян-Уул, Дарив,Тонхил сумдад “Татвар төлөгчдийн өдөрлөг” зохион байгууллаа. Татварын хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд, бизнесээ хэрхэн зөв хөтлөх, санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн уялдаа холбоо, тэдгээрийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам, санхүүгийн болон татварын тайланд хэрхэн бүртгэх, ХХОАТ-ын тайланг гаргах аргачлал / ТТ-06А, ТТ-06Б, ТТ-11, ТТ-12, ТТ-12-1/ , ЕБС-ийн сурагчдад Татварын боловсрол олгох сургалт хийж, татварын өр барагдуулалтын талаар сумын баг тус бүрийн иргэдтэй ажиллаж, ААНБ, татвар төлөгч иргэдийг татварын хяналт шалгалтанд хамруулан ажиллаа. Энэ хугацаанд дээрх сумдын нийт ААНБ-24, иргэд, татвар төлөгчид-176, ЕБС-ийн сурагчид-367 тус тус сургалтанд хамрагдаж, 10608,2 мянган төгрөгийн татварын өрийг барагдуулж, 39-н ААНБ, 110 татвар төлөгч иргэд татварын хяналт шалгалтанд хамрагдаж, 5678,5 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулан барагдуулж ажиласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ