Франц, Германы кино наадмаар "амьсгална"

img

Монгол-Францын төв болон Гёте институтиэс Франц-Германы IV кино наадмыг манай улсад зохион байгуулж буй. Кино наадам өнөөдрөөс эхлэн 19-ныг хүртэл үргэлжлэх юм. Наадмын үеэр Францын хоёр, Германы хоёр, манай улсын нэг киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж. Кино наадмыг найруулагч Д.Бямбасүрэнгийн "Эзэн Богдын эр хоёр загал" шинэ киногоор нээх юм. Найруулагч Д.Бямбасүрэнг  "Ингэн нулимс" киногоороо "Оскар"-ын наадамд нэр дэвшиж байсан гэдгээр нь Монголчууд бид мэднэ. Тэрбээр "Эзэн Богдын эр хоёр загал" киногоо өнгөрсөн 2009 онд хийж Европын орнуудаар гаргасан байна. Уг кино одоо Францын үзэгчдэд хүрч байгаа аж. Кино наадмын хаалт энэ сарын 19-нд "Black Box" театрт болох бөгөөд Монголын уран сайхны богино хэмжээний таван киног үзүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ