
ШУТИС-ийн профессор, Антарктидийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, Л.Дүгэржав Антарктидийн экспедицэд энэ жил дахин оролцохоор болсон байна. Олон улсын судалгааны багт өнгөрсөн жил Болгар, Монгол, Испани, Португалийн судлаачид ажилласан бөгөөд энэ жил Японы дөрвөн эрдэмтэн нэгдэж, тус улсын Засгийн газрын тусламжтайгаар жолоочгүй онгоцоор геологийн зураглал хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Түүнчлэн экспидицийнхэн хэд хэдэн цооног өрөмдөж, Антрактидийн цэвдгийн температурын өөрчлөлтийг судлах юм байна. Энэ судалгааны ажил ирэх арванхоёрдугаар сарын нэгнээс 2012 оны хоёрдугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилэх аж. Энэ жил олон улсын Антарктидийн судалгааны гурван баг явж тус тивд очиж ажиллах бөгөөд Л.Дүгэржав хоёрдугаар багийг ахалж ажиллана юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ