
“Соёл ба хөгжил” соёлын чуулганы хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр чуулгын нээлттэй өдөрлөг энэ сарын 3,4-ний өдрүүдэд СУИС-ийн төв байранд болно.
Нээлттэй өдөрлөгт аймаг, орон нутгийн 23 театр чуулга оролцохоос гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг улсын дуурь бүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын эрдмийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Сарны чулуу” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Түмэн- Эх” чуулгууд оролцно.
Өдөрлөгийн үеэр театр, чуулгуудын үйл ажиллагааг сурталчилж, хамтарсан урлагийн тоглолт болохын зэрэгцээ төгсөгчдөд зориулсан нээлттэй ажлын байр зарлах юм байна. Түүнчлэн нээлттэй өдөрлөгийн хүрээнд соёл урлагийн мэргэжлийн тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт соёл урлагийн их сургуулийн профессор багш нар, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлагууд оролцох ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ