
Булган амйгийн прокурорын газар нь "ХЯНАЛТЫН АЖЛЫН ЧАНАР ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЧАНАРЫН АХИЦ ГАРГАЯ" сэдэвт аяныг 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 4-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Уг аяны дүнг 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн дүгнэсэн байна. Дээрх аян нь Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилт болон УЕП-ын 2011 оны 1/01 тоот албан даалгавар, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны зөвлөмж, Аймгийн прокурорын газрын 2011 оны төлөвлөгөөт ажлуудыг хуулийн хугацаанд түргэн шуурхай хийж гүйцэтгэхэд чиглэгджээ
Аяны хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж буй хэрэгт бичсэн даалгавар 14-өөр, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг 11-ээр, прокуророос бичсэн мэдэгдэл, шаардлага есөөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн он дамжин удааширан шалгагдаж байсан хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн, түдгэлзүүлсэн 37 хэргийн 7 буюу 18.9 хувийг сэргээн шийдвэрлэсэн, хэргийн хугацаа сунгалт 60 хувиар буурсан зэрэг ажлын ахицтай үзүүлэлтүүд гарсан байна.
Аяны хугцаанд эрхэлсэн ажилдаа чадвхи зүтгэл гаргаж ажилласан орлогч прокурор С.Ёндонсамбуу, хяналтын прокурор Б.Жавхлантуяа, Ц.Сувдаа нарыг шагнаж урамшуулахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ