“Үлэг гүрвэлийн түр музей”-г гаалийн хяналтын түр бүс болгоно

img

   "Туушин" ХХК-ийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей”-д шилжүүлэн авчрах үйл ажиллагаагаа өчигдөр болно. Т-Батаарыг “Үлэг гүрвэлийн түр музей”-д авчирснаар тус музей нь гаалийн хяналтын түр  бүс болох юм. Учир нь Т-Батаар үлэг гүрвэлийн олдвор анх удаа гаалийн 600  горим буюу Монголын гарал үүсэлтэй гадаад барааг Монгол Улс өөрийн болгон хүлээн авч байгаа гэсэн горимоор орж ирж байгаа юм. Тиймээс “Үлэг гүрвэлийн түр музей”-д Т-Батаарын угсралтын ажилтай зэрэгцэн гаалийн бүрдүүлэлт хийгдэх бөгөөд бараа хүлээн авах ажиллагаа болно. Т-Батаар нь өөрөө онцгой бараа учир 7 ширхэг хайрцагны алинаас нь эхлэн задална тэр хэсгээс нь бүрдүүлэлтийн ажил хийгдэх ба гаалийн ажилтанаас гадна “Үлэг гүрвэлийн төв музей”-н бүртгэл мэдээллийн санч давхар хүлээн аваад, сан хөмрөгчдөө хүлээлгэн өгнө. Ингэснээр үзмэрийн хөдөлгөөний маягт хийгдэж, угсрах үйл ажиллагааг эхлүүлэн үзмэрт тавьж эхлэнэ. Угсралтын ажлыг энэ сарын дөрөвний өдөр дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд угсралтын ажил дуустал тус музей гаалийн хяналтын түр бүс байх болно. Харин “Үлэг гүрвэлийн түр музей”-н нээлтийг энэ сарын 8-ны өдрийн 09.30 минутад хийж олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл үзэгчдэд толилуулах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arabt:
MAN bolieo ard tumen Baatar dinozabriig uzex xuceld buu caad bolooch tiim l ex oronch nam um bol bairnaacaa garaach
2013-06-03