МУ-ын начин Чотонгийн Баянмөнх: Зорилгынхоо үзүүрээс атгачихсан гэж хэлж болно
Алдарт арслан “боохой” Данзангийн нутгийн залуус монгол бөхийн түүхэнд өөрийн гэсэн зам мөрөө гаргаж, бөхөд хайртай монгол түмнээ баярлуулж яваа. Тэдний гол төлөөллийн нэг болох улсын шинэ начин Чотонгийн Баянмөнхийг энэ дугаарынхаа зочноор урьж ярилцав. Аралтай, бяртай шинэхэн начинг аймгийн цолтой байхад нь у.а У.Мижиддорж гуай шинжээд “Энэ хүү хол явна аа” гэж сэтгэлийн гүнээс хэлэхийг сонсож байлаа. “Зорилгынхоо узүүрээс атгачихсан…” гэж итгэл дүурэн үгүүлэх шинэхэн начны шинэхэн ярилцлагыг таалан болгооно уу.
-Таны шврж өссөн нутаг ус, аав ээжийн тухай ярианаас ярилцлагаа эхлэх үү. Таныг Сэлэнгийнх гэдэг ч заримдаа бас Увсынх гэлцэх юм? -Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд терж өссөн. Аав маань Увс аймгийн Хяргас, ээж Давст сумын харъяат. Миний хувьд өөрийн төрж өссөн газраараа овоглож явдаг. Мандал сумын Түнхэл тосгон бол яах аргагүй миний төрж өссөн газар шороо. Аав маань цэргийн хүн л дээ. Ээж бас цэргийн ангид нягтлан байсан. Манайх 1990 оны ардчилал, зах зээлийн үеэр мал аваад хөдөө гарцгаасан юм.
-Начин багадаа ямархуу хүүхэд байсан бол, бөх аавтай хүү бөх болох мөрөөдөлтэй л байсан байх даа? -Бусдын л адил жирийн нэгэн. Эрэгтэй хүүхэд болсон хойно үеийнхэнтэйгээ үргэлж барилдаж ноцолдож өссөн. Унахдаа унаад, давахдаа даваад л, давахаараа баярлаад л… Аав маань аймгийн начин цолтой барилддаг байсан болохоор намайг үргэлж л бөх болгоно гэдэг байлаа. Тэр урмаар л би өөрийгөө өдий зэрэгтэй барилдаж яваа гэж боддог юм.
-Танай удамд ааваас тань өөр барилдаж, ноцолддог хүн байсан уу? -Ааваас өөр гэвэл аавын аав, өвөөгийн ах гээд дээр үеийн баядын бух ноололдоон гэж барилдаанаар сайн барилддаг хүмүүс байсан гэдэг юм. Ямар цол хэргэмтэй байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө их биерхүү, ах дүү бөхчүүд байсан гэнэ лээ.
-Ааваараа анх бөхийн эрдэм заалгасан уу? -Анх барилдах дөр суулгаж, бөхийн эрдэм заасан хүн гэвэл аав минь. Мөн тэмцээн уралдаанд дагуулан явж, бөх болох сонирхлыг минь нэмсэн хүн бол а.з Баатарсүрэн гэж багш маань бий. Нэгдсэн бэлтгэлд хамрагдаж, албан ёсоор багшид шавь орсон үе гэвэл Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан багшийн шавь болсон минь юм. Одоо бол нутгийнхаа ах бөхчүүдээс суралцаад л явж байна даа.
-Тэгэхээр чөлөөтөөр бас хичээллэдэг байсан байх нь ээ? -Дунд сургуульд байхдаа жүдо, самбын секцэнд явж бага сага барилддаг байсан. Нэг удаа Дарханд болсон Гүржав багшийн нэрэмжит жүдогийн тэмцээнд оролцоод анх удаа хүрэл медаль хүртэж байлаа. Харин дараа нь Ц.Баярсайхан багшийнхаа шавь болоод чөлөөт бөх рүү урвачихсан гэмтэй. Тэр үеэс л бөх болохоор зорьж хичээллэж эхэлсэн.
-Үндэсний бөхөөр барилдаад “би бөх болох нь” гэсэн анхны урамшил хэзээ төрж байв? -Анхны амжилт гэвэл 10 настай байхдаа сумынхаа наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Мөн дунд сургуульд маань бөхийн секц дугуйлан хичээллэнэ. Намар хичээл брсны дараа секцийн нээлтийн барилдаан гэж болдог байлаа. Тэр барилдаанд ганц нэг түрүүлж байсан. Сүүлд 17, 18 настай байхдаа сумынхаа наадамд хоёр удаа үзүүрлэсэн. Тэгээд л төв газар бараадаж байнгын бэлтгэл хийхээр зорьсон доо.
-Хот руу хэдэн онд орж ирсэн бэ, ирээд хаана бэлтгэл сургууль хийдэг байв? -Хотруу 2003 оноос орж ирээд 2004 онд анх заалны барилдаанд гарч байсан. Хотод ирэнгүүтээ “Хүч” спорт хороо, “Алдар” спорт хороо зэрэг газруудаар дамжаад л бэлтгэл хийдэг байсан. Яг аль нэгэнд нь харъяалалгүй ч цаг нь зөрдөг болохоор хоёуланд нь ээлжлээд бэлтгэл хийгээд явчихдаг байлаа.
-Бэлтгэл хийснээсээ хойш анх хэн гэдэг улсын цолтныг хаяж байв? ............................................................................................................................................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ