Улаанбаатарт 19 градус хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 17-19 градус хүйтэн байна. Шинэ оны эхээр Баруун аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ