- Та 2012 онд сонгуульд нэр дэвших үү, Хэрэв нэр дэвших бол Дундговь аймгаас өрсөлдөх үү?
- Би сонгуульд оролцохгүй. “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд, ойр дотно хүмүүсээс 2012 оны сонгуульд нэр дэвших хэрэгтэй гэсэн санал хэлдэг. Саяхан нэг сайтын санал асуулгаар Ц.Мөнхбаяр Дундговь аймгаас сонгуульд өрсөлдөнө гэсэн байна лээ.
- Аль нэг намаас таныг нэр дэвшүүлэх санал ирүүлсэн үү?
- Тийм санал ирж байгаа. Хамтарч ажилладаг хүмүүс ирсэн байна лээ. Нэг сайт дээр санал асуулга явуулсан. Сүрхий явж байгаа харсан. Дээр нэг харахад 2000 гаруй хүн санал өгсөн байсан.
- Тэрээр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize гэдэг нэр хүндтэй шагналыг авсан?
- Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг би 2007 онд авсан. Зургаан тивээс нэг нэг хүнд өгдөг шагналыг би Ази тивээ төлөөлөн авсандаа баяртай байгаа.
- Энэ шагналыг дагалдаж ирдэг мөнгөн шагналыг хүмүүс их сонирхдог юм билээ?
- 125 мянган ам.доллар дагалддаг. Дэлхийд хүлээн зөвшөөгдсөн дээд шагнал авсандаа баяртай байна. Санпирастикогийн дуурийн театрт тивээ төлөөлж энэ шагналыг авсан. Энэ шагналыг дагалдаж 125 мянган ам.доллар дагалдан ирдэг юм билээ. Хүмүүс энэ мөнгийг илүү сонирхоод байдаг юм. Надад энэ мөнгөнөөс илүү тивээ төлөөлж ийм нэр хүндтэй шагнал авсан гэдэг нь сонин байсан. Үүний дараа 2008 онд “Энержи эксплорис” гэдэг шагналыг Вашингтонд очиж авсан. Энэ шагналыг мөн дэлхийн 11 хүнд өгдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ