Баавгайн өвөр Луугийн эвшээлт доорх талын Монголчууд II

img

Цуврал 2

Зүүн хойд Азийн зах зээлд хүрэх нь Монголын гадаад бодлого дахь асар том дэвшлийг авчирна. Төмөр замд хэргийн гол утга учир оршоод байгаа юм биш. Газрын тосны тэр хоолой Монголын нутаг дэвсгэрээр дамжвал бид мөнхийн гачаал болох түлш шатахуунаа хямд үнээр авах бүрэн бололцоотой болно. Хятад улс өнөөдөр Оросоос жилдээ 35 сая тонн газрын тос авч байгаа. Энэ хэрэгцээ хурдтай өсөн нэмэгдэж байгаа Хятадын эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүрийг царцаахгүй байхад ус агаар шиг хэрэгтэй. 2030 он гэхэд 300 сая тонн газрын тос нийлүүлэхээр хятадууд хойд хөрштэй тохиролцсон. Гэтэл Казакстанаар дамжуулбал хэт тойруугаас учрах хохирол 80 тэрбум рубльд хүрэх юм. Орост ч Хятадад ч ашиггүй энэ газрын тосны хоолойн тээвэрлэлт юуны учир Монголоор зардал багатайгаар дамжуулж болохгүй байгаагийн гол нууц нь ердөө л монголын байгалийн баялагт тавьж байгаа хяналтаа хятадууд алдахгүй байхыг чухалчлах, оросууд төмөр зам дахь хамтарсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаагаас үүдэлтэй.

6

Дээр өгүүлсэнчлэн оросын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр төмөр зам дахь бодлогыг нь хүлээн зөвшөөрье. Хариуд нь газрын тосны тээвэрлэлтээс Монгол чамгүй ашиг хүртэх болно. Хамгийн том олз нь Зүүн хойд Азийн зах зээлд хүрнэ. Яагаад энэ зах зээлд гарахыг ингэтлээ улайрах ёстой вэ. Зүүн хойд Азийн бүс нутаг ойрын 30-50 жилд 50 гаруй их наяд долларын хөрөнгө оруулалт хийгдэх асар том эдийн засгийн төвлөрөл болно. Одоо ч ланжгар том. Хэдийгээр дэлхийн хамгийн их цэрэгжсэн, хүйтэн дайн үргэжилсээр байгаа, цэргийн төвлөрөл бүхий бүс нутаг. Эдийн засаг, геополитикийн хувьд энэ бүс нутагтай хамааралтай байх нь хоёр хөршөөсөө эдийн засгийн болон улс төрийн хараат байдалд орох аюулаас гэтэлгэнэ. Аль нэгэн интеграцчлал, хамтралд нэгдэж гэмээн ямар ч улс орон өөрийн аюулгүй байдалдаа амар амгалан байх болсон. Энэ жишгээр л бид асуудалд хандах учиртай.

6

Сибирь, Монголын байгалийн баялаг, Өмнөд Солонгос, Япон, Хятадын үсрэнгүй хөгжил нь энэ бүс нутгийн хөгжлийг тодорхойлдог. Анхандаа энэ бүс нутаг дахь Монголын оролцоо аялал жуулчлал, ноос ноолуур төдийхнөөр хязгаарлагдаж байсан бол өнөөдөр ашигт малтмал, байгалийн баялгаараа онцгой нийлүүлэгч орон болж чадсан. Монголын ашигт малтмал өөртөө нэмүү өртөг шингээн боловсруулагдаад энэ том зах зээл дээр гарч чадвал өөртөө төдийгүй бүс нутагтаа эдийн засгийн өндөр хурдыг авчрах юм.

6

Өнөөдөр тийш тэмүүлэх гарцгүйдээ бид аргаа барж байна. Хүсээд байгаа төмөр зам дахь оросын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөөд Дорнодоор чигтэй төмөр замаар Алс Дорнодын төмөр замтай нийлээд авбал мөн чиг их ашиг тустай байхсан. Япончуудын анх гаргаж ирсэн Зүүн хойд Ази гэх бүс нутагт өнөөдөр ганц нэг аймагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, хил залгаа нутгуудад консулын газраа байгуулах, Солонгосын хойгийн асуудлаар яриа хэлэлцээр хийх гүүр болох гэхчилэн яль шалигүй л асуудлаар холбогдож байна. Асар их боломжийн дуслын төдийг ашиглаж байгаагийн гол буруу нь гарцгүй байгаад маань л оршиж байгаа юм.

6

Гэтэл энэ бүс нутагт 320 сая хүн амыг багтаасан ОХУ-ын Алс дорнод, зүүн Сибирь, зүүн, хойд Хятад, Монголыг оролцуулаад нийт 13.2 сая км квадрат нутаг дэвсгэр хамаардаг. Энэ орнуудаас хамгийн цөөхөн хүнтэй агаад хамгийн баялаг байгалийн нөөцтэй нь Монгол.  Зөвхөн ашигт малтмал төдийгүй геополитикийн ашигтай байрлал, байгаль, экологийн хувьд монголчуудын үүрэг, ач хол­богдол ч өндөр байгаа юм. Ялан­гуяа Европын холбоо задарч магадгүй болсон. Европ, Азийн ба­руун эргийн байдал хүндэрсэн учир Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил XXI зууныг тодорхойлж ч мэдэх юм. Ирээдүйд дэлхийн мөнгөний урсгал Ази тэр дундаа зүүн хойд Азид төвлөрөх хандлагатай байгааг шинжээчид дүгнэсэн нь бий. Азид Хонконг, Шанхай, Токио, Сөүл, Дубай хотууд дэлхийн болон Азийн санхүүгийн төв гэгдэж байгаа ч дунд хугацаанд 50 их наяд долларын хөрөнгө сүлэлдэх гол төв нь Сөүл, Токио болох магадлалтай байгаа юм. Баялгаа боловсруулж, барьцаалж мөнгө босгох аварга санхүүгийн төвүүд энэ бүс нутагт бий болох нь. Гайхалтай хэрэг шүү. Бүс нутаг сэрж өндийж байна гэдэг Монгол улс сэрж хөл дээр бат зогсохын шинж. Ирээдүйд өөдлөх боломжоо өнөөдрийн багахан өртөг, өвдөг шороодолтоор дүгнэж болмооргүй байна.

6

Зүүн хойд Азийн орнууд нэгдсэн эрчим хүчний системтэй байхыг чухалчилж байгаа. Атом болон дулааны цахилгаан станц дээр төвлөрч байгалийн шавхагдашгүй нөөц болох нар, ус, салхин цахилгаан станцаар дэмжүүлэх асар том системийн тухай энд ярьж байгаа юм. Нарны эрчим хүчний нөөцөөрөө Сахарын дараа ордог бол салхины нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Монголын хувьд энэ системд нэгдэн орох нь зайлшгүй. Хоёр гуравхан жилийн өмнө Монголоос Япон хүртэл үргэлжилсэн эрчим хүчний нэгдсэн сүлжээг ярихад уран зөгнөл мөрөөдөл байсан бол өнөөдөр хэдийн цаасан дээр төсөл болоод буучихсан байна. Ийм их боломжийн өмнө бид ирчихээд байна.

6

Алийн болгон баавгайн өвөр эзгүйчилж луугийн эвшээлтэнд дагжин чичирч суух вэ. Өрхөө татаж өнгөт ертөнцийг уужимхан харья л даа.

6

Н.Бадамжав

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wwwж:
Өмнөд Хойд Солонгосоос болгоомжил. Хилийн цаана хэдэн сая дүрвэгч солонгосчууд язагнаж байна. Орос ок.
2013-06-05
irgen:
MAHN. MAH ene hoyr namyn avligachid oros hujaa hoyriig davruulj baijee. mongolyn ard tumen jargah tsag aisui.
2013-06-05
oirad:
oros hujaa 2 muhuh tsag aisui
2013-06-05
сараа:
Ямарч тохиолдолд бид Оросуудтай илүү ойр харьцах хэрэгтэй.
2013-06-05