Ц.Мөнхбаяр: Ц.Мянганбаяр ярилцъя гээд залгаж байсан
- Хөдөлгөөн өрнүүлснээс хойш нэлээд олон компанийн үүдэнд хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ үед мөнгөө өгье хөдөлгөөний боль гэсэн хандлагатай хүмүүстэй тааралдаж байсан байх . Таны ярианд ч улс төр, эдийн засгийн бүлэглэл гэж нэлээд үг гарлаа. Ийм хүмүүсийг нэрлэж болох уу? - Яг төдөн төгрөг өгье гэж байсан оролдого байхгүй. Ярилцъя бид нарыг тэгье ингэж гэж байсан хүмүүс байсан. Хамгийн онцлогтой гэвэл Монгол газар 2005 оны дөрөвдүгээр сарын 30-нд цэнхэр суманд бид очиж байсан юм. Манай хөдөлгөөн тэнд сэтгүүлчдэд сургалт зохион байгуулж байсан. Тэнд “Монгол газар” компанийн 10 гаруй зэвсэглэсэн хүмүүс нутгийн иргэд рүү дайрч, тулгаралт болсон. Тэд тэнд байгаа хүмүүсийг зодоход хамгийн түрүүнд эмэгтэйчүүд дайрдаг юм билээ. Би нэлээн олон тийм тулгаралт харж байсан. Түрүүлж дандаа эмэгтэй чүүд ордог. Их зоригтой, шийдэмгий зантай юм билээ. Тэдний араас нь залуучууд ордог. Тэдгээр хүмүүс гар нүцгэн хүмүүсийг буудахыг хараад жирэмсэн эмэгтэй зулбаж, газдаад, зодсон. Энэ үед аймгийн цагдаагийн хэлтсийнхэн ирээд эсрэгээр нь биднийг баривчлахыг оролдсон. Үүний дараа энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласан. Энэ үед Ц.Мянганбаяр утасдаж хэвлэлийн бага хурлаа боличих ярилцъя гэж байсан. Түүнд би “Чи уурхай дээр тулгаралт болж байхад ярихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Он сар өдөртэй нь санаж байгаа болохоор энэ жишээг талаа. Энэ мэт асуудлууд гардаг юм.
- Goldman Environmental Prize авсан нэг өрөө байраа зараад түрээсийн байранд амьдарч байгаа. Н.Даваагаас эхлээд бүх зүйлээ цааш нь тавиад тэмцэж байна. “Хулгайч луйварчдыг зарим үед алж байж цаашаа явна шүү дээ” гэсэн ярилцага өгсөн байсан. Нийгэмд айдас уриалан дуудсан ийм зүйл хийх нь эргээд сөргөөр нөлөөлөх тогтворгүй болгоно гэж үзэхгүй байна уу? -Улс орны тусгаар тогтнолын баталгаа, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдэг тухайн улс орны хамгийн үнэтэй зүйл. Улс орныхоо ирээдүйн төлөө тэмцэж, ийм үнэт зүйлийг төлбөргүйгээр байх боломжгүй. Шаардлагатай бол үүний эсрэг байгаа хүмүүсийг цээрлүүлж, гэсгээх гэдэг агуулгаар би хэлсэн. Хэрэгтэй бол би өөрөө нэг төлбөр нь больё гэсэн санаагаар хэлсэн.
- Урьдчилан хорих төвд байхдаа “Анод”-ын Н.Даваатай уулзсан уу. Хорих ангид байхад нөхцөл байдал ямар байсан бэ? - Тэр дотор байхад биднийг уулзуулаагүй. Гарсны дараа бол би Н.Даваатай уулзаж ярилцсан. Урьчилан хориход биднийг аваачаад өөр өөр жигүүрт байрлуулсан. Ингэдэг нь улс төрийн зорилготой байсан. Биднийг тэнд айлгаж, дарамтад оруулна гэж үзсэн юм шиг байна лээ.Тухайлбал, намайг хүн амины хэрэгт холбоотой хүмүүс хоригдож байгаа жигүүрт оруулсан. Ямар нэгэн дарамтад орно гэж тооцоолсон юм шиг байгаа юм. Гэтэл байдал өөрөөр эргэсэн. Биднийг оронгуут тэр хориход байсан монголчууд алдаж оносон ч бидний ахан дүүс болохоор биднийг бараг өргөж явахаас байдалтай байсан. Юугаар туслах вэ гээд л их сэтгэл гаргасан. Бид улс төрййн зорилготой байсан хүмүүст шал өөрөөр эргэж байсан байх. Хориход бид нөлөөллөө үүсгэх байдалтай юм байна гэдгийг ойлгосон байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ