Ц.Мөнхбаяр: Манай гэрт миний үзэл бодлын эсрэг хүн байхгүй

img

- Та хэдэн хүүхэдтэй бэ. Тэдэндээ эх орноо хайрлах хамгаалах талаар сургамжилж хамтран тэмцэж байна уу? - Дөрвөн хүүхэдтэй. Том хүү 20 настай бага хүү 19 настай цэрэгт мордсон. Хоёр охинтой. Хүүхдүүдтэйгээ  хийж байгаа жлынхаа талаар сайн ярилцдаг. Миний бодлыг эсэргүүцдэг хүн манай гэрт байхгүй. Бид эх орон минь бүтэн байвал өрх гэр амгалан амьдарна гэж үздэг. Тиймээс би орон гэрээ зараад тэмцэж байсан. Манай хүүхдүүд надтай хамт явдаг. Эхнэр минь нутаг  чөлөөлөх ажиллагаанд ч хамт явж байсан.

- Ийм хүнд нөхцөлд ажиллаж байхад чинь ар гэрийнхэн чинь айдаст автаж байгаа. Хүүхдүүдээ хамгаалах тадлаар бодож байна уу? - Бидний өвөг дээдсийн хүүдүүдэд ийм олон жишээ байдаг. Өрх гэр өөрийгөө эх орныхоо төлөө зориулж байж улс орноо авч үлддэг. Тиймээс харамсах, айх эрх байхгүй. Тэгэх ч ёсгүй. Хэрэв айвал,зориг хүрэхгүй бол ухаан хүрэхгүй. Итгэл үнэмшлээ алдвал эр зоригийн ноён нуруу хугарна.

- Таньд өөрийн бизнестэй юу? - Манай гэр бүл хэдэн малтай хөдөө  гарсан. Чачарганы төгөл байгууллаа. Хоёр гурван жилээс үр шимээ өгөх байх.

- Монголынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа өнөөгийн монгол баатар таныг дэмжиж байна. Та ингэхэд бүтэн жилийн хэдэн өдөрт гэртээ хоноглодог вэ? - “Онги гол” хөдөлгөөнийг байгуулаад ажиллаж байхад  хийх ажил их байсан. Тэр үед  нэг жилийн хугацаанд  гэртээ арав хоног хоноглосон байдаг юм. Ер нь эхнэр намайг эзэнгүйд ар гэрийн бүх ажлыг нугална даа. - Таныг “Цагдан хорих” төвөөс хэн батлан дааж гаргаж авсан бэ? - УИХ-ын гишүүн Г. Баярсайхан,  Д.Одхүү нар батлан даах хүсэлт гаргасан.

- Та энэ хөдөлгөөнийхөө ажлын хүрээнд хэн нэгнээс мөнгө төгрөг, санхүүжилт авч байсан уу? - Авалгүй яахав. Авч байж л ажил урагшаа явдаг шүү дээ.

- Тухайлбал хэн ямар байгууллага туслаж байна? - Наадахыг чинь ярьж болдоггүй юм. Биднийг санхүүжүүлж, тусалж байгаа хүнийг мэдчихвэл хорлох гэсэн асуудал гарч ирдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Deidra Izaquirre:
Thank you for the auspicious writeup. It in fact was a amusement account it. Look advanced to additional added agreeable from you! Nonetheless, how can we communicate?
2011-12-12