Ц.Мөнхбаяр: Эх орноосоо цагаачлах тухай бодохыг ч хүсэхгүй байна
- Та нэгэнтээ “Хулгайч луйварчдыг алж байж цаашаа явна” гэж хэлж байжээ. Тэгэхээр энэ ажлаа үргэлжлүүлэхийн тулд үнэхээр хэн нэгний амийг золиослож чадах уу?
- Үүнийг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. “Заавал” гэсэн үг биш. Их Монголт улсын байгуулахаас өмнөх үед бид ямар байлаа. Тархай бутархай байдлыг нэгтгэж нэг зүгт чиглүүлэхийн тулд юу явагдаж байсан билээ. Зайлшгүй саад болсон хүмүүсийг цээрлүүлж боломжтой хүмүүсийг засаж залруулж байсан. Тэгэхээр тэр л зүйлийг хийнэ гэсэн үг.
- Тухайн үед саад болсон хүмүүс цаазлуудаг байсан. Тэгэхээр хүний амь золиослогдоно гэж ойлгогдлоо?
- Нэг хүний “юу” улс орны эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл шүү дээ.
- Онги гол дагуу сав газрыг моджуулсан гэсэн. Хэдэн га газрыг моджуулсан бэ? - 2004 оноос хойш Онги голын эрэг дагуу таван сумд 16 га газарт 11 төрлийн жимсний төгөл байгуулсан. Үр жимсээ өгч эхэлсэн дээ.
- Нийгмийн тэмцэгч нар дарамт шахалтад ороод эх орондоо суухад хүндхэн болохоороо гадагш дүрвэдэг. Иргэний хөдөлгөөний Магнай гэхэд гадаадын элчин сайдын яам руу цагаачлах хүсэлт тавьж байсан юм билээ. Хэрэв ийм цаг мөчид тулж ирвэл та цагаачлах алхам хийх үү? -Бид бодож байгаагүй юм байна. Бодохыг ч хүсэхгүй байна. - Гадны ийм төрлийн тэмцэгч нартай уулзаж учирч туршлага судалж байсан уу. Зөвлөгөө авах тохиолдол байна уу? - Байлгүй яахав. Олон байгаа. АНУ-ын Номхон далай сав газрын байгаль орчныг хамгаалах сангийн Девид гэдэг залуутай холбоотой байдаг. ОХУ-ын Семённо гэдэг залуу бий.
- Та ямар мэргэжилтэй хүн бэ? - ХААИС-ийг агротехникийн мэргэжлээр төгссөн. Мөн сэтгүүлч мэргэжилтэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ