Ц.Мөнхбаяр: Г.Баярсайхан, Д.Одбаяр нар зорилгыг минь ойлгосон учраас итгэл төрсөн байх

img

- УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Одбаяр нартай ойрхон байдаг юм уу? - Урт нэртэй хуулийг өргөн барисан хүмүүс шүү дээ. Энэ талаараа л холбоотой байдаг. Эдгээр хүмүүст миний зорилгыг мэдсэн учраас итгэл үнэмшил төрсөн байх. Түүнээс өөр байдлаар хамтарч ажиллаж байгаагүй.

- Хөдөлгөөн өрнүүлээд явж байх хугацаанд хамгийн хэцүү өдөр, хэцүү сонголт тулгарч байсан үе юу байв? - Нэг их хүнд санагдсан зүйл орж ирэхгүй байна. Тулгамдаад байна.

- Хуулийн үүднээс харахад хууль зөрчсөн байхад зөрчөөгүй ээ гээд яваад байх нь хэр зөв бол? - Тийм юм байхгүй ээ. Зарим хүмүүс тэгж бодох байх. Хууль хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газрын үйл ажиллагаатай, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаатай зайлшгүй үүднээс  харьцуулахад эрхбиш юм бодогдоно доо. Хуулинд төр нийгэмд аюултай үйлдлийг таслах зогсоохын тулд хийсэн үйлдлийг гэмт  үйлдэлд тооцохгүй гэсэн агуулгатай заалт бий. Тэгэхээр бидний тэмцэл юуны төлөө вэ гэдэг үүднээс харвал тусгаар улсын бүрэн бүтэн байдлын төлөө л хийж байгаа үйл хэрэг. Шүүхийн байгууллага ч нөхцөл шалтгаан нь юу байв гэдгийг судлах, тодруулах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгвэл тэр нөхцөл шалтгаан нь  хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Та бүхэнд амжилт хүснэ. Олон хүн дэмжиж байгаа шүү.
2011-11-26
“ГАЛ ҮНДЭСТЭН” холбооны FACEBOOK дахь хаяг: http://www.facebook.com/GalUndesten
2011-11-16