Ц.Мөнхбаяр: Улс орноо худалдах гээд намууд өөрсдөө уралдаж очдог болсон

img

- Нийгмээ засах гэж хөдөлгөөн өрнүүлж байгаа гэдэг. Та яг ямар нийгмийг хүсч байна вэ? - Улс төрийн хамгийн сүүлийн шаардагадаа бид ээлжит бус улс төрийн намын сонгууль явуулах шаардлага тависан.  Одоо ч бидний энэ шаардлагыг харгалзахгүй ээлжит сонгууль явуулах юм шиг байна. Намуудын улс төрийн тогтолцоо энэ намуудаас татгалзахгүйгээр монгол зөв гольдролдоо орохгүй. Энэ намууд дотоодоо талцаж, үзэн ядалт үүсч байна. Гадаадын лобби бүлгийн санал, бодлогыг гүйцэтгүүлэхийн тулд улс орноо барьцаалах зүйл дээр намууд өөрсдөө уралдаж очдог зүйлс бий болжээ. Үүнээс гарахгүйгээр улс орон минь хөгжихгүй гэдэг зүйлийг л бид гаргаж байна. Ийм зүйлийг өөрчлөхийг хүсч байна.

- Та гол усанд анхаарал тавихаас гадна, уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагааны улмаас хордсон хохирогч хүмүүстэй хэр холбоотой байдаг вэ? - Бид бүгдээрээ холбоотой байдаг. “Пураам” дээр болж байгаа үйл явдал хүнцэлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болчихсон, мал хордоод тууралт үүсчихсэн байдаг. Энэ байдал хаа сайгүй байдаг учраас хүмүүстэй их холбоотой байдаг л даа. Химийн хоронд хордож байгаа нөхцөл байдлыг залруулахын тулд л энэ ажиллагаа явагддаг.

- Таны холбогдсон  буу шийдэм хэрэглэсэн гэх хэрэг ямар шатандаа яваа вэ? - Шүүх рүү шилжсэн. Өмнө нь нэг удаа шүүхээс мөрдөн байцаалтад буцсан, нөхцөл шалтааныг тодруул гэсэн үндэслэлээр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэхээр эх оронч хүн дээ. Хуулийнхан ичээсэй. Улс орноо худалдсан дээдсүүдээ дийлэхгүй байж үнэнч нэгнийгээ ад үзэж буруу шүүх юм. Энэ Нямдоржийн хийж байгаа ажил.
2011-12-01
“ГАЛ ҮНДЭСТЭН” холбооны FACEBOOK дахь хаяг: http://www.facebook.com/GalUndesten
2011-11-16
Төр түмэн нүдтэй төмөр нударгатай гэдэг төрийн түмэн нүд гэдэг чинь энэ Мөнхбаяр мэтийн эх орон ард олон оо гэсэн сэтгэлтэй жирийн ард олныг л хэлээд байгаа юмшүү дээ харамсалтай нь манай олигархижсан төр буюу төрд түмний нэрээр шургалсан шуналын туламнууд нийгмийн амьдрал дунд байгаа ард олны үгийг сонсохгүй сонсохыг хүсэхгүй байна түүнээс төрөөс мөнгө нэхэлгүй түмний төлөө төрд үгээ хэлж санаа бодлоо дуулгаж байгаа хүмүүсийнхээ үгийг ойшоож ард олныг болон улс орныг талж дээрэмдэж байгаа хулгайч дээрэмчдэд төрийн төмөр нударгыг үзүүлмээр байгаа юм гэтэл манай төр эсэргээр нь төр түмний төлөө үгээ хэлснийх нь төлөө барьж хориод шийтгээд байгаа нь үнэхээр гайхмаар хаанахын ямар хүсийг бид төрдөө томилчихоо вэ гэж бодоход хүргэж байгаа юмдаа ирэх сонгуульд л таминь ухаантайхан идэвхитэйхэн оролцож сонголтоо зөв хийгээрээдээ
2011-11-16
Мөнхбаяраа чамайг мэддэг, ойлгодог, дэмждэг. Байгаль орчныг хамгаалах асуудал Төр, Засгийн анхаарлын төвд байх ёстой. Сүүлийн хэдхэн жилийн дотор байгаль орчинд үнэхээр сөрөг, халтай, харамсалтай үйл явдал газар авсаар байхад ямар ч арга хэмжээ авахгүй байна. Бидэнд тансаг эд хөрөнгө, мөнгө чухал сонин биш амьдрах эрүүл хэвийн орчин л онцгой хэрэгтэй байна.
2011-11-16