
Улаанбаатар хотод өчигдөр 18.00 цагийн үед орсон аадар борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Өлзийт” хороололд үер болж олон айл усанд автсан. Энэ үеэр НОБГ-ын Аврах ангийн бүлгийн албан хаагчид ажиллаж усанд боогдсон 21 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Үерийн дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн Аврах, гал унтраах 65 дугаар анги хүч нэмэгдүүлэн ажиллаж, 2 автомашиныг үерийн уснаас татан гаргасан байна. Энэ үерт БНАСАУ-ын иргэн Ли Чан Ман /50 настай, эрэгтэй/ осолдож нас баржээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ