“Улаан чөтгөрүүд” хүнд ялалт байгуулж, “Улаанууд” сүүлийн минутад хожлоо
2011 оны анхны өдөр Английн Премьер лигийн 21 дүгээр тойргийн найман тоглолт боллоо. Жагсаалтыг тэргүүлж буй “Манчестер Юнайтед”-ынхан “Вест Бромвич”-ийн талбайд зочлон, хүнд тоглолтоос хожил авч дөнгөлөө. Тоглолтын дараа Сэр Алекс Фергюсон “Гари Невилл хөөгдөлгүй талбайд үлдсэн нь аз. Тэр гарцаагүй пенальтийн алдаа хийсэн. Хэрвээ талбай дээрээ тоглож байхдаа хоёрдугаар үеийн дундуур пенальти оруулахгүй бол эргээд өөрт нь хүнд цохилт болдог. Тэд пенальтиа оруулсан бол биднийг хожих байсан гэж бодож байна. Энэ гоолдоо урам орж, хөгжөөн дэмжигчдээрээ дэмжүүлээд хожих байсан болов уу” гэжээ.
Харин “Энфилд”-д нэмэлт хоёр дахь минутад Жо Коулын оруулсан гоол “Ливерпуль”-д ялалт авчирлаа. Тоглолтын дараа “Улаанууд”-ын дасгалжуулагч Рой Хожсон “Би багаараа бахархаж байна. Шинэ оны эхний өдөр ялалт байгуулна гэдэг энэ онд бид шинэ шатанд гарахын дохио гэж найдаж байна. Одоо “Блэкберн”-ийг талбайд нь хожиж, жагсаалтын эхний хагаст байраа батжуулах хэрэгтэй” гэсэн байна.
Харин “Арсенал” бирмингемчүүдийг хялбархан хожиж, Бейл “Фулхэм”-д гоол хийснээр багтаа ялалт авчирлаа. Найман тоглолтын дүнг сонирхоно уу.
“Вест Бромвич” — “Манчестер Юнайтед” 1:2 “Вест Бромвич”: Карсон, Чех, Пабло (Чойи 71), Моррисон, Брант, Рид (Зуйверлун 64), Томас, Дорранс, Мулумбу (Фортуне 90), Шарнер, Одемвинги “Манчестер Юнайтед”: Кущак, Невилл (Фабио 71), Эвра, Фердинанд, Видич, Андерсон, Кэррик, Флетчер, Бербатов (Эрнандес 61), Руни, Обертан (Гибсон 61) Гоол: Моррисон 14 – Руни, 3, Эрнандес 75 Одемвинги 63 дахь минутад пенальтиас оруулаагүй. Шар хуудас: Брант, 88 - Эрнандес 83; Фабио 84; Видич 90 Шүүгч: Фой. Вест Бромвич. "Хоуторнс" “Ливерпуль” — “Болтон” 2:1 “Ливерпуль”: Рейна, Шкртел, Аггер (Кирьякос 89), Аурелио, Жонсон, Лукас, Мейрелеш (Жеррард 21), Родригес, Кейт, Нгог (Коул 82), Торрес “Болтон”: Яскеляйнен, Найт, Кэхилл, Алонсо, Рикеттс, М.Дэвис, Муамба, Тейлор (Петров 82), Родриго (Класнич 70), Элмандер, К.Дэвис Гоол: Торрес 49; Коул 90+2 - К.Дэвис 43 Шар хуудас: Аурелио 43; Лукас 45 - Алонсо 57; Тейлор 77 Шүүгч: Дауд. Ливерпуль. "Энфилд Роуд" “Вест Хэм” — “Вулверхэмптон” 2:0 “Вест Хэм”: Грин, Апсон, Бен-Хаим, Гэббидон, Томкинс, Паркер, Ковач, Станислас (Ноубл 70), Сирс, Коул, Пикьон “Вулверхэмптон”: Хеннесси, Берра, Стирмен, Элокоби (Эдвардс 75), Зубар, Фоли, Мильяш (Бент 87), Жарвис, Уорд, Хант (Флетчер 75), Эбенкс-Блейк Гоол: Зубар (өөртөө), Сирс 79 Шар хуудас: Стирмен, 55 Шүүгч: Проберт (Уилтшир). Лондон. "Аптон Парк" “Тоттенхэм” — “Фулхэм” 1:0 “Тоттенхэм”: Гомес, Хаттон (Чорлука, 27), Бэйл, Галлас, Доусон, Ассу-Экотто, Леннон, ван дер Варт (Женас 83), Паласиос, Модрич, Павлюченко (Крауч 67) “Фулхэм”: Шварцер, Пейнцил, Хангеланн, Бэйрд, Хьюз, Мерфи, Дафф (Гера 83), Этуху, Демпси, Дэвис, Жонсон Гоол: Бэйл, 42 Шар хуудас: Доусон, 25; Ассу-Экотто, 86 – Пейнцил, 18 Шүүгч: Жонс. Лондон. "Уайт Харт Лэйн" “Сандерленд” — “Блэкберн” 3:0 “Сандерленд”: Гордон, Брамбл, Фердинанд, Бардсли, Аль-Мухамади (Ангелери 86), Хендерсон, Ричардсон, Мейлер, Мальбранк, Бент (Гьян 82), Уэлбек (Зенден 69) “Блэкберн”: Банн, Живе, Хэнли (Мварувари 46), Нельсен, Ольссон, Эмертон, Данн (Гулон 85), Педерсен, Э.Диуф, М.Диуф, Хойлетт (Моррис 78) Гоол: Уэлбек, 11; Бент, 19; Гьян, 90 Шар хуудас: Фердинанд, 79 - Данн, 51; М.Диуф, 69 Шүүгч: Дин. Сандерленд. "Стэдиум оф лайт" “Сток Сити” — “Эвертон” 2:0 “Сток Сити”: Бегович, Уилкинсон, Шоукросс, Хиггинботам, Коллинз, Пеннант (Санли 59), Уайтхэд, Делап, Этерингтон (Уилан 80), Фуллер (Уолтерс 84), Жонс “Эвертон”: Ховард, Ягелка, Дистен, Бэйнс, Коулмен, Невилл (Аничебе 66), Феллаини, Кэхилл, Артета (Осман 66), Пинар, Саа (Бекфорд 80) Гоол: Жонс 23, Ягелка 89(өөртөө), Шар хуудас: Коллинз 12; Бегович 31; Уайтхэд 38; Делап 58 - Кэхилл 62 Шүүгч: Марринер (Бирмингем). Сток-он-Трент. "Британниа" “Манчестер Сити” — “Блэкпул” 1:0 “Манчестер Сити”: Харт, Боатенг, Компани, Лескотт, Коларов (Сабалета, 58), де Йонг, Барри, Яя Туре (Виейра 85), Жонсон, Сильва (Милнер 64), Тевес “Блэкпул”: Кингсон, Эрдли, Кэткарт, Эватт, Крейни, Сильвестр (Филлипс, 46), Вон, Адам, Варни (Кэрни 83), Кэмпбелл, Тейлор-Флетчер (Ормерод 74) Гоол: Жонсон 34 36 дахь минутад Тевес пенальтиас оруулаагүй. Шүүгч: Клаттенбург. Манчестер. "Сити оф Манчестер" “Бирмингем” — “Арсенал” 0:3 “Бирмингем”: Фостер, Данн, Жонсон, Рижуэлл, Карр, Фергюсон, Гарднер, Босежур (Глеб 59), Ларссон, Жером (Филлипс 80), Бойер (Жигич 69) Арсенал: Фабьянски, Косьелны, Журу, Клиши, Санья, Уилшир (Денилсон, 79), Сонг, Насри, Уолкотт (Аршавин, 79), ван Перси, Фабрегас Гоол: Жонсон 66 (өөртөө) - Ван Перси 13, Насри 58 Шар хуудас: Жонсон 8; Рижуэлл 28; Данн, 51 - Журу, 34 Шүүгч: Уолтон. Бирмингем. "Сент-Эндрюс"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ