
Испанийн дуурийн дуучин Монтсеррат Кабальед Азербайжанд нэвтрэх виз олгоогүй байна. Тус улсын засаг захиргаа дуучныг Уулын Карабах буюу Арменд булаагдсан Азербайжаны нутаг дэвсгэрт очсоноос ийнхүү татгалзах болсон гэнэ.
“Бид Испанийн талд нот илгээсэн. Нот бичигт Кабалье Азербайжаны виз авахгүй, нон-грат болсон” хэмээн Испани дахь Азербайжаны Элчин сайдын яамны төлөөлөгч хэлжээ. Дуучин “Би энд дуучны хувиар байна. Түүнээс гадна би НҮБ-ыг төлөөлдөг.Та бүхэнд гараа сунгаж байна. Энэ бол христийн шүтлэгтнүүдийн арлаас гадна христийн түүхэн газар” хэмээн хэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ