Ашвариа Рай охинтой болжээ
Энэтхэгийн Болливудын супер од, загвар өмсөгч, мисс, Лореалын нүүр царай гэх олон тодотголтой сайхан бүсгүй Ашвариа Рай нярайлж охинтой болсон тухай BBC агентлаг мэдээлжээ.
Түүний нөхөр Болливудын од, жүжигчин Абхишек Бахчан болон, шинэ мэндэлсэн охины өвөө аав нь твиттер хуудас дээрээ энэ тухай бичжээ.
Өвөө нь “Би хөөрхөн бяцхан охины өвөө боллоо” хэмээн бичжээ. Ашвариа Рай Энэтхэгийн Бомбей хотын Seven Hills эмнэлэгт төрсөн бөгөөд эх охины бие сайн байгаа гэнэ. Од бүсгүйн фэнүүд энэ мэдээг баяр хөөр болон хүлээн авч шинэ мэндэлсэн бяцхан охин болон ээжид нь баяр хүргэж, ил захидал, цэцэг явуулж байгаа гэнэ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ