
“Хар хун" киногоороо үзэгчдэд танил болсон дэлхийд алдартай "Нью-Йорк сити" балетийн компанийн гоцлол бүжигчид ирэхээр болжээ. Тэднийг монголын урлагийн зөвлөл эх орондоо урьсан бөгөөд энэ сарын 13, 14-ний өдрүүдэд "Америкийн бүжгийн одод" нэртэй тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт тавихаар болжээ.
Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан уг тоглолтын онцлох бүтээлээр "Хунт нуур" бүжгийн жүжгийн хар болон цагаан хунгийн хэсгээс манай үзэгчдэд хүргэх бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон "Арга билэг" этно жааз хамтлаг тоглолтод оролцох аж.
Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ