Триннозавр Батаарт хошуурцгаах жуулчдыг хүлээн авахад бэлэн үү

img

Аялал жуулчлал Монголын эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болно гэж өчнөөн жил ярилаа. Нэмэр байдаггүй ээ. 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил болгон зарлав. Хариуд нь өмнөх жилүүдээс 24-26 мянган жуулчнаар хорогдов. Төр хамгийн муу менежер гэдгийн яруу тод илэрхийлэл болон түүхнээ бичигдэв.

.

 Монголын тухай гадаадынхны сонирхож, бичиж буй сэдэв нь ердөө л уул уурхай. Төв Азийн гүн дэх Эльдарадог олсон тухай л нийтлэл, ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар дүүрэн. Эгээ л элсэн цөлийн бедуничүүдийн нутагт газрын тос олсон тухай өрнийхөн шуугиж байсан зуун жилийн өмнөх үйл явдал шиг. Дэлхийд жинхэнээрээ оршин үлдсэн сүүлчийн нүүдэлчид, аугаа Чингис хаан түүний дайнч үр хүүхдүүдийн домогт өлгий нутаг, тэднээс үлдсэн соёл иргэншил, ахуй байдлын өнгөц мэдээлэл, ахуй дээр тоглож жуулчдаас амандаа орсон тоогоор мөнгө нэхэж “аялал жуулчлалыг хөгжүүлэгчид” гэсэн тодотголтой 650 гаруй компани байна.

.

Жуулчдын дийлэнх нь сэтгэл санаа, болон мөнгөний тал дээр гонсгордуу буцна. Захын нэг хэлний сургуулийн оюутан хэдэн жуулчин аваад хөдөөгүүр баахан тэнэнэ. Соёл түүх, газар усны онцлог домог энэ тэрийг олигтойхон тайлбарлаад Монголоо сурталчилж байгаа юм огт үгүй. Машинаар өдөржин давхиулаад Эрдэнэзуугийн балгас хийд дээр нэг гороолуулаад замдаа Элсэн тасархайн архи, пивоны шил хөглөрсөн элсэн дээгүүр өнхрүүлээд л Чингисийн Их Монгол Улсын нийслэлийг үзүүллээ гэх. Эсвэл нийслэлээс зүүн тийш жаахан гараад л Тэрэлж, Цонжин Болдог... Хэнтийн хойд сумдаар суганых нь булчирхайг цочтол тэмцүүлээд үлгэр домгийн юм ярьсхийгээд л дуусаа. Баахан ногоон мөнгө нэхнэ. Нөгөө эдийн засгийн гол хөдөлгөгч хүч маань ердөө л энэ. Ямар ч үйлчилгээ байхгүй /ядаж ариун цэврийн өрөө, амарч тухлах аятай таатай наад захын орчин үгүй/ тур аялал Монголыг таниулахаасаа илүү зүрхшээхэд хүргэнэ.

.

Аялал жуулчлалын бизнест зохих стандарт хэрэгтэй нь үүнээс харагдаж байгаа юм.  Аялал жуулчлалын чухам ямар чиглэлээр Монголд аялах сонирхолтой байгаа юм бэ. Түүнд нь таарсан үйлчилгээ явуулдаг ямар компани байна вэ. Энэ талаарх мэдлэг мэдээлэлтэй хөтөч хэр хангалттай эсэх болон жуулчдын аюулгүй байдал, таатай зорчих орчныг хэр бүрдүүлсэн гэх олон шалгуур хангаж гэмээн аялал жуулчлалын эрхийг нь өгч байх, түүнд хяналт тавих шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр аялал жуулчлалаас олсон орлого ДНБ-ний 10 хувьтай гэж байгаа боловч үнэн хэрэг дээрээ жилээс жилд буурч 3-4 хувьтай болсон гэж албан бус мэдээлэл байна. Яагаад ингэтлээ буурав гээд харвал Монголын нэрийг барьсан гадныхан Монголын компаниар дамжуулалгүй нутгийнхаа хэдэн хүнийг дамжуулаад манайх руу аялчихдаг болжээ. Ганц нэг жолоочтой тохиролцоод оюутан охиноор хөтөч хийлгээд л гүйцээ. Олсон орлогоо халааслаад л буцна. Монголд орж байгаа орлого гэж нэг ч зоос байхгүй. Яаж аялал жуулчлал тогвортой хөгжиж байна гэж төрийн дээдэс хэлж чадаж байна аа.

.

2016 он гэхэд нэг сая жуулчин Монголыг зорино гэж албаныхан мэдэгдэж байна. Тоон дээрээ биш чанартаа анхаарлаа хандуулахсан. Миний бодлоор энэ жил л энэ тоон хэмжээнд хүрнэ. Олон улс даяар Т-Батаарын дуулиан шуугиан тасраагүй байна. Энэ Төв азийн тэгш өндөрлөг гээч чинь ямар аугаа юм. Тэр  аваргыг адгуулж байсан Монгол тэр  дундаа говийн Нэмэгтийн хөндий гэгч чинь ямар газар юм. Тэр газар нутаг дээр оршин амьдарч байсан нүүдэлчид чинь ямархуу хүмүүс юм гээд л олон тайлагдаагүй асуултынхаа хариултыг авахаар ирж л таарна. Харин бид халаасыг нь хэр хоосолж чадах бол. Хуучнаараа л лав бүтэхгүй ээ.

.

Онгон дагшин байгаль маань аялал жуулчлалын гол нөөц баялаг нь. Жуулчдын дийлэнх нь үүнд л соронзон адил татагддаг. Хөвсгөл, Горхи Тэрэлж, Их говийн дархан газар, Хэнтийн нурууны цогцолбор газрууд гээд жуулчдын нүдийг хужирлах газар нутаг бидэнд хангалттай бий. Харамсалтай нь дотоод гадаадын жуулчдын хөлд дарагдан экологийн тэнцвэрт байдалд нь сөрөг нөлөөл учруулахуйц хэмжээнд хүрчихээд байна. Төр бодлогогүй байгаагийн шинж энэ. Арав гаруй жилийн өмнө боловсруулсан Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогын үндсэн баримт бичгүүдийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Аялал жуулчлалын гол байршлуудын дэд бүтэц хангалтгүй, мэргэжилтэй боловсон хүчний хомсдол, аялал жуулчлалын нэгдсэн брэнд байхгүй, жуучлалд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ хангалтгүй зэрэг олон бэрхшээл байна. Энэ жил л гэхэд “Триннозавр Батаар эргэж ирсэн нь” аялал жуулчлалын улирлаа эхлээд жуулчдын ангилал зэрэглэлд хамруулсан үйлчилгээний зохих стандартаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгон зунжин “шоу”-двал гайгүй зоостой болно доо.

.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hutuch orchuulagch:
medeej chuhal asuudal hunduj niitlel bichjee, zuv talaas ni ch harj, gehdee end turuus bodlogo heregtei ch irgediin uhamsar muu baigaa ni hamag gol buhimdal bolood bainaa, heden jiliin umnu bol mongolchuudiin ahui ni baigald hamgiin eeltei, hog hayagdlaa ch buiran deeree orhiod nuudeggui nuudliin asar ih soyol medleg ulamjlaltai ard tumen bolohoor baigaliig hairlan hamgaalah setgel humuujliig ur hoichdoo yagshtal surgaj uldeedeg baij gej helehed boldog bailaa, nuur bardam ch bailaa, odoo getel ta nar har l daa hun uut bariad tuugeed yavahad baragdahgui ih hog taliinhaa engeer neg taraachihsan, deer ni ter ih hogoo uut bariad tsugluulay ch gesen tsuon hun amtai, getel ter ih arhinii shiliig uugaad uvurtluod zailah archaatai uhamsartai mongol baihgui bolson, ovoo buhen hogiin tseg bolood baigaa shuu dee mongolchuudaa sanaj sereh chine ali hediin bolson. suhbaatariin talbai deer tailbar hiigeed yavj baigaa orchuulagch ohiniig yasan unuodur chi bugded ni uilchileh ni uu orlogo ih oloh ni dee gej eleglen ineeldeh halta zaluuchuud yadaad harij usand oroh heregtei shdee, usand orj chaddaggui bol nuuree ugaagaad nom olood unshdaggui yum gehed huvi hunii bolovsroloo deeshluuleheer yadaad zuragt uz l dee, hen neg hun yamar neg zuiliig ali neg suvag deer yarij l baigaa bailgui dee, mongolchuudad tamiin togoonii ulger ni yag taarchihsan yum
2013-06-12
Очир:
Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Би уунийг их сонирхож байгаа юм аа. Би одоо АНУ-д амьдарч байна,яаж тодорхой зовлогоо авах вэ? Та надад тодорхой бичиж туслана уу.Хэрэв утсаа огвол,би залгаж ярья. Баярлаарай.
2013-06-12
Монгол:
Батаар яах вэ, цаана чинь Богд хааны өргөө музей, Чойжин ламын музей нураад дууслаа. Яах вэ та минь ээ
2013-06-11
bzdfbdfb:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете Доорхи хаягаар холбоо бариарай:tamir46@yahoo.com
2013-06-11
жуулчин:
Олигтой хөгжих боломж байхгүй ээ. Харин секстур маягаар хөгжүүлбэл суга хөгжинө. Одоогоор далд хэлбэрээр л бгаа.
2013-06-10
Hunnu:
Ner usyg algliar bichij boloogui yum bhdaa..kirilleer bichsen ni muuhai haragdaj bna...
2013-06-10
tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете Доорхи хаягаар холбоо бариарай: tamir46@yahoo.com
2013-06-10
Очир:
Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Би уунийг их сонирхож байгаа юм аа. Би одоо АНУ-д амьдарч байна,яаж тодорхой зовлогоо авах вэ? Та надад тодорхой бичиж туслана уу.Хэрэв утсаа огвол,би залгаж ярья. Баярлаарай.