
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанд шалгуулж байсан цагдаагийн албан хаагч эмэгтэй хил даван зугтжээ. Тэрбээр 2008-2009 оны хооронд О.Саруул гэх нэртэй хуурамч баримт бичгээр гадаад руу удаа дараа зорчсон хэрэгт яллагдагчаар татагдсан байжээ.
Яллагдагч эмэгтэйн оргосон үндэслэл нь уг хэргийг шалгах явцдаа Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, хил нэвтрэхийг хориглосон тогтоолоо Хил хамгаалах байгууллагад хүргүүлээгүй хариуцлага алдсантай холбоотой аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ